Судалгааны эмхэтгэл-боть 37

146 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 146 Судалгаанд авагдсан орнуудын хүний эрхийн боловсрол олгох тогтолцоог тоймлон авч үзвэл: Хүснэгт 1. № Улсын нэр Боловсрол олгодог хэлбэр Боловсрол олгож буй байдал 1 Австрали - бага, дунд боловсролоор - их дээд сургуулиар - албан бус сургалтаар Албан боловсролыг Засгийн газраас бүх шатны боловсролын байгууллагаар дамжуулан олгох ба албан бус боловсролыг Хүний эрхийн комиссоос олгодог. Ингэхдээ хүний эрхийн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран бизнес эрхлэгч, төрийн албан хаагч, олон нийтийн зорилтот бүлгүүдэд өөр өөрсдийн ажлын байр, үйл ажиллагааны явцад хүний эрхийг хэрхэн хангах, хамгаалах талаар мэдлэг, боловсрол олгох сургалтыг тогтмол явуулдаг байна. 2 Их Британи - бага, дунд боловсролоор - их дээд сургуулиар - албан бус сургалтаар Хүний эрхийн боловсролыг бүх шатны сургалтын үндэсний хөтөлбөрт тусгаж албан боловсролоор олгодог ба “Иргэний боловсрол” хичээлээр олгодог. Түүнчлэн нийт хүн амын дундах хүний эрхийн талаарх мэдлэг дээшлүүлэх сургалт, төрийн албан хаагчдын анхан шатны сургалт, мэргэжил дээшлүүлэх зэрэг сургалтуудыг явуулдаг. Ингэснээр төрийн үйлчилгээнд хүний эрхийг дээдлэх чухал ач холбогдолтой гэж үздэг. 3 БНСУ - бага, дунд боловсролоор - их дээд сургуулиар - албан бус сургалтаар Иргэний болон ёс суртахууны боловсролоор дамжуулж ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт хүний эрхийн боловсролыг тусгадаг. Хүний эрхийн иргэний нийгмийн байгууллага, сургалтын институтээс сургагч багш бэлтгэх урт, богино хугацааны дунд болон ахисан түвшний сургалтуудыг зохион байгуулах ба сургагч багш нарт хүний эрхийн тухай ойлголт, ялгаварлан гадуурхалт, захиргаа ба хүний эрх, хүний эрхийн тогтолцоо, хүний эрх, эрх чөлөө зэрэг өргөн сэдвээр хичээлүүд ордог. Хүний эрхийн боловсролд парламентын оролцооны хувьд, парламентаас хүний эрхийн боловсрол олгох үүргийг шууд хэрэгжүүлдэггүй хэдий ч хууль тогтоох, хянан шалгах, төлөөлөл хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд хүний эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, парламентын байнгын болон хамтарсан хороодоор дамжуулан хүний эрхийн хэрэгжилтэнд хяналт тавих зэргээр оролцдог. Түүнчлэн парламентаас хүний эрхийн боловсролын үндэсний хөтөлбөр батлах, хэрэгжилтэнд хяналт тавих, төлөөллийн чиг үүргийнхээ хүрээнд иргэд сонгогчид, хүүхэд залууст чиглэсэн сургалт, мэдээлэл, танин мэдэхүйн мэдлэг олгох үйл ажиллагааг парламентын боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг туршлага байна. Судалгаанд авагдсан орнуудын туршлагаас үзвэл, Их Британийн Парламентын Хүний эрхийн хамтарсан хороо нь хүний эрхийн боловсрол олгох, сурталчилгаа хийх зэрэг ажилд шууд оролцдоггүй. Учир нь парламентын хууль тогтоомжинд хяналт тавих, дүгнэлт гаргах зэрэг үндсэн үүрэгт нөлөөлж болзошгүй гэж үздэг. Австралийн парламентын хувьд, Хүний эрхийн комиссын хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааны тайланг хэлэлцэн тухайн асуудлаар тогтоол гаргах байдлаар оролцдог бол БНСУ-д Хүний эрхийн комиссын бүрэлдэхүүнд Үндэсний Ассамблейн гишүүд (11 комиссарын 4 нь) ордог бөгөөд Комиссын даргыг Үндэсний Ассамблейгаар хэлэлцэн Ерөнхийлөгч нь баталдаг байна. 146 Судалгаанд авагдсан орнуудын хүний эрхийн боловсрол олгох тогтолцоог тоймлон авч үзвэл: Хүснэгт 1. № Улсын нэр Боловсрол олгодог хэлбэр Боловсрол олгож буй байдал 1 Австрали - бага, дунд боловсролоор - их дээд сургуулиар - албан бус сургалтаар Албан боловсролыг Засгийн газраас бүх шатны боловсролын байгууллагаар дамжуулан олгох ба албан бус боловсролыг Хүний эрхийн комиссоос олгодог. Ингэхдээ хүний эрхийн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран бизнес эрхлэгч, төрийн албан хаагч, олон нийтийн зорилтот бүлгүүдэд өөр өөрсдийн ажлын байр, үйл ажиллагааны явцад хүний эрхийг хэрхэн хангах, хамгаалах талаар мэдлэг, боловсрол олгох сургалтыг тогтмол явуулдаг байна. 2 Их Британи - бага, дунд боловсролоор - их дээд сургуулиар - албан бус сургалтаар Хүний эрхийн боловсролыг бүх шатны сургалтын үндэсний хөтөлбөрт тусгаж албан боловсролоор олгодог ба “Иргэний боловсрол” хичээлээр олгодог. Түүнчлэн нийт хүн амын дундах хүний эрхийн талаарх мэдлэг дээшлүүлэх сургалт, төрийн албан хаагчдын анхан шатны сургалт, мэргэжил дээшлүүлэх зэрэг сургалтуудыг явуулдаг. Ингэснээр төрийн үйлчилгээнд хүний эрхийг дээдлэх чухал ач холбогдолтой гэж үздэг. - бага, дунд боловсролоор - их дээд сургуулиар - албан бус сургалтаар Иргэний болон ёс суртахууны боловсролоор дамжуулж ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт хүний эрхийн боловсролыг тусгадаг. Хүний эрхийн иргэний нийгмийн байгууллага, сургалтын институтээс сургагч багш бэлтгэх урт, богино хугацааны дунд болон ахисан түвшний сургалтуудыг зохион байгуулах ба сургагч багш нарт хүний эрхийн тухай ойлголт, ялгаварлан гадуурхалт, захиргаа ба хүний эрх, хүний эрхийн тогтолцоо, хүний эрх, эрх чөлөө зэрэг өргөн сэдвээр хичээлүүд ордог. Хүний эрхийн боловсролд парламентын оролцооны хувьд, парламентаас хүний эрхийн боловсрол олгох үүргийг шууд хэрэгжүүлдэггүй хэдий ч хууль тогтоох, хянан шалгах, төлөөлөл хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд хүний эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, парламентын байнгын болон хамтарсан хороодоор дамжуулан хүний эрхийн хэрэгжилтэнд хяналт тавих зэргээр оролцдог. Түүнчлэн парламентаас хүний эрхийн боловсролын үндэсний хөтөлбөр батлах, хэрэгжилтэнд хяналт тавих, төлөөллийн чиг үүргийнхээ хүрээнд иргэд сонгогчид, хүүхэд залууст чиглэсэн сургалт, мэдээлэл, танин мэдэхүйн мэдлэг олгох үйл ажиллагааг парламентын боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг туршлага байна. Судалгаанд авагдсан орнуудын туршлагаас үзвэл, Их Британийн Парламентын Хүний эрхийн хамтарсан хороо нь хүний эрхийн боловсрол олгох, сурталчилгаа хийх зэрэг ажилд шууд оролцдоггүй. Учир нь парламентын хууль тогтоомжинд хяналт тавих, дүгнэлт гаргах зэрэг үндсэн үүрэгт нөлөөлж болзошгүй гэж үздэг. Австралийн парламентын хувьд, Хүний эрхийн комиссын хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааны тайланг хэлэлцэн тухайн асуудлаар тогтоол гаргах байдлаар оролцдог бол БНСУ-д Хүний эрхийн комиссын бүрэлдэхүүнд Үндэсний Ассамблейн гишүүд (11 комиссарын 4 нь) ордог бөгөөд Комиссын даргыг Үндэсний Ассамблейгаар хэлэлцэн Ерөнхийлөгч нь баталдаг байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw