Судалгааны эмхэтгэл-боть 37

76 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 76 8-р зэрэглэлийн Ахлах сувилагчийн дээд шатлалын жилийн үндсэн цалин 130.653 NZD байна. Зэрэглэл ахихад ажилтны ур чадвар, ажлын гүйцэтгэлийг харгалзахын сацуу өмнөх зэрэглэлд доод тал нь 1 жилийн хугацаатай ажилласан байх шаардлагатай байна. (Хүснэгт 3) Асрагчийн цалин (Health Care Assistant and Hospital Aid) Асрагч нар 1 (доод)-ээс 5 (дээд) хүртэл шатлалаар цалинжиж байна. 1-р шатлалын жилийн үндсэн цалин 40.382 NZD байгаа бол хамгийн дээд буюу 5-р шатлалын цалин жилдээ 48.003 NZD байна. 5 дугаар шатлал руу ахихад тухайн асрагч өмнөх 4 дүгээр шатлалдаа доод тал нь 12 сар ажилласан байх шаардлагатай байна. (Хүснэгт 4) Сувилагч, асрагчийн үндсэн цалин дээр тооцож олгох нэмэгдэл: Үндсэн цалин дээр илүү цагийн хөлс, ээлжинд гарсны нэмэгдэл, хоол, унааны төлбөр зэргийг нэмж тооцож байна. Энгийн өдөр илүү цагаар ажилласан бол тухайн ажилтны цагийн хөлсийг эхний 3 цагт 1.5-аар үржүүлж тооцно. 4 дэх цагаас эхлэн цагийн хөлсийг 2-оор үржүүлж тооцно. Амралтын өдөр болон баярын өдрүүдээр ажилласан бол цагийн хөлсийг 2-оор үржүүлж тооцно. Сувилагч нар ээлжиндээ 8-10 цаг ажилладаг бөгөөд үргэлжлүүлэн ажиллуулах шаардлагатай тохиолдолд дараалсан 12 цагаас илүү цаг ажиллуулж болохгүй. Ажилтан дуудагдаж ажилласан тохиолдолд энгийн өдөр цагийн 8 NZD, баяр ёслолын өдрүүдэд цагийн 10 NZD үндсэн цалин дээр нэмж тооцогдоно. Өөрийн хариуцсан ажлаас дээд шатлалын ажил гүйцэтгэсэн тохиолдолд одоогийн байгаа шатлал болон дээд шатлалын 1 цагийн цалингийн зөрүүг үндсэн цалин дээр нэмж тооцно. Ээлжээ дууссаны дараа 1-ээс илүү цаг ажилласан тохиолдолд 7.95 NZD-ыг хоолны мөнгөнд тооцож олгох ба эсхүл эмнэлгээс хоол олгоно. Ажлын журмаар гадуур ажилласан тохиолдолд унааны зардлыг олгоно. 4.4. ЯПОН УЛС Эрх зүйн зохицуулалт Япон Улсын төрийн албаны хуульд зааснаар төрийн албан хаагчийг ерөнхий болон тусгай гэж хоёр ангилдаг бөгөөд Улсын эмнэлгийн ажилтнууд нь төрийн ерөнхий албан хаагчид хамаарч байна. Эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсний харилцааг Хөдөлмөрийн стандартын хууль (Labor Standards Act)81, Төрийн албаны хууль (National Public Service Act)82, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль (Minimum Wage Act)83-аар тус тус зохицуулжээ. Эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагч: Япон Улсын нийт төрийн албан хаагчдын 641,000 нь улсын, 2,860,000 нь орон нутгийн төрийн байгууллагад ажиллаж байна. Үүнээс 327,000 гаруй нь эмч ажиллаж байгаа бөгөөд 100,000 хүн тутамд 256 эмч ногдож байна. Нийт эмнэлгийн 15 хувь нь улсын болон орон нутгийн төсөвт, харин үлдсэн нь хувийн болон ашгийн бус эмнэлгийн байгууллага байдаг. Ашгийн бус эмнэлгийн байгууллагын зарим нь олон нийтийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон байдаг тул төсвөөс татаас авдаг. Тус улсад одоогийн байдлаар 8,300 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. 81 https://www.ilo.org/dyn/natlex/docs/WEBTEXT/27776/64846/E95JPN01.htm 82 http://www.japaneselawtranslation.go.jp/law/detail_main?re=&vm=02&id=2713 83 http://www.japaneselawtranslation.go.jp/law/detail/?id=2420&vm=2&re=02

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw