Судалгааны эмхэтгэл-боть 37

162 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 162 болгосон. Үүгээр багш хөгжүүлэх хөтөлбөр явуулж хүний эрхийн багш нарыг бэлдэхээс гадна олон нийтэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлдэг. 2020 онд КОВИД-19 цар тахлын улмаас бүлгийн сургалтыг бүрэн цахим хэлбэрт шилжүүлж, өмнө нь биеэр ирж суудаг байсан сургалтуудыг хоёроос дээш хоногийн тусгай сургалтын хөтөлбөрөөр сольсон байна. Хүний эрхийн боловсролын агуулга Кибер хүний эрхийн сургалтын төвөөс явуулдаг хүний эрхийн боловсролын талаар олон нийтэд олгодог түгээмэл контентод дараах агуулга багтдаг. - "Хүний эрхийг ойлгох нь" сэдвийн хүрээнд хүний эрхийн талаарх үндсэн ойлголт олгох; - "Хүйсээр ялгаварлан гадуурхахаас урьдчилан сэргийлэх" сэдвийн хүрээнд хүйсээр ялгаварлан гадуурхалт, бэлгийн мөлжлөг, бэлгийн дарамтын талаар цогц ойлголт өгч, эдгээр үйлдлийг таслан зогсоох; - "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхахаас урьдчилан сэргийлэх" сэдвийн хүрээнд хөгжлийн бэрхшээл ба хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх замаар хөгжлийн бэрхшээлтэй холбоотой ялгаварлан гадуурхахаас урьдчилан сэргийлэх; - "Захиргаа ба хүний эрх" сэдвийн хүрээнд захиргааны бодлогыг хэрэгжүүлэх явцад хүний эрхтэй холбоотой гарч болзошгүй нөхцөл байдал, шийдвэрийг хэлэлцдэг.179 Харин хүний эрхийн сургалтын институтээс явуулдаг хүний эрхийн сургагч багш хөгжүүлэх хөтөлбөр анхан шатны нэг ба хоёрдугаар үе, дунд, гүнзгий гэсэн 4 үе шаттай бөгөөд 12 хоног үргэлжилдэг. Түүнээс гадна бүлгээр ордог дөрвөн сарын курс бүхий 101 удаагийн урт хугацааны, гүнзгийрүүлсэн сургалт байх ба үүнд, хүний эрх, эрх чөлөөний эрх, нийгмийн эрх, тэгш эрх, олон улсын хүний эрхийн тогтолцоо, хүний эрхийн үндэсний байгууллагуудын тухай хичээлүүд ордог. Дунд болон ахисан түвшний хөтөлбөрүүдэд оролцогчид багшлах арга зүйгээ шалгуулснаар багшлах эрхтэй болдог.180 Хүний эрхийн боловсролд парламентын оролцоо Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 19 ба 26-р зүйлд тус комисс нь хүний эрхийн ойлголтыг олон нийтэд таниулж, хүний эрхийн боловсролын үйл ажиллагаа явуулж, хүний эрхийн талаар сурталчилна гэж заасан. Хүний эрхийн үндэсний комисс нь 11 комиссараас бүрдэх ба Комиссаруудын 4 нь Үндэсний Ассамблейн гишүүн байх ба 4ийг нь БНСУ-ын Ерөнхийлөгч томилж, 3-ыг нь Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн санал болгосноор БНСУ-ын Ерөнхийлөгч баталдаг. Комиссарын бүрэн эрхийн хугацаа 3 жил байх бөгөөд нэг удаа дахин сонгогдох боломжтой. Гишүүд хүйсийн тэнцвэртэй байдлыг хадгалж нэг хүйсийн гишүүд 60 хувиас хэтрэхгүй байх ёстой. Хүний эрхийн үндэсний комиссын даргыг Үндэсний Ассамблейгаар хэлэлцэж Ерөнхийлөгч баталдаг байна. Парламентын боловсролын хөтөлбөрт хүний эрхийн боловсролыг багтаасан эсэх БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын харьяанд байдаг Сургалтын Институт нь хууль, эрх зүйн сургалтыг явуулдаг ба тус институт нь төрийн албан хаагчид болон орон 179https://www.humanrights.go.kr/site/program/board/basicboard/view?currentpage=4&menuid=002002001&pag esize=10&searchcategory=education&boardtypeid=7003&boardid=7400732 180https://www.humanrights.go.kr/site/program/board/basicboard/view?menuid=002003003001&pagesize=10&bo ardtypeid=7017&boardid=7607209

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw