Судалгааны эмхэтгэл-боть 37

53 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 53 2020 оны 3-р сарын 25-нд (дөрөв дэх ээлж) 21 430 635.41 мянган тенге хуваарилагдсан. Эхний ээлжийн хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудад зориулан нэг дистрибьютерээр дамжуулан тусгай хамгаалалтын хэрэгсэл болон эмийн зүйл (гурван давхар эмнэлгийн маск, амьсгалын баг, эмнэлгийн нэг удаагийн бээлий, коронавирусийн халдварыг оношлох ПГУ шинжилгээний систем, тахлаас хамгаалах 1-р төрлийн хувцас (дахин ашиглах боломжтой), эмнэлгийн хувцас ба эмийн зүйл) худалдан авахад 423.9 сая тенге, хоёр дахь ээлжид 138.9 сая тенге, дөрөв дэх ээлжид 6,718.0 сая тенге тус тус хуваарилжээ. Гурав дахь ээлжийн санхүүжилтээс БНХАУ-д КОВИД-19-тэй тэмцэхэд зориулж хүмүүнлэгийн тусламж 38.899.31 мянган тенгег илгээсэн байна. Түүнчлэн 5.3 тэрбум тенгег цэргийн эрүүл мэндийн нэгж, Дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, бусад төрийн байгууллагад тусгай хамгаалах хэрэгсэл худалдан авахад зарцуулсан байна. Нэмэлт хөрөнгийг Казахстан улсын Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргасан. 2.8.МОНГОЛ УЛС Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо ба онцлог, хууль эрх зүйн орчин Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо захиргааны бүтцийн дагуу зохион байгуулалттай бөгөөд баг, сумын түвшинд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд ба аймаг, нийслэлийн түвшинд хоёрдогч, гуравдагч шатлалын төрөлжсөн үйлчилгээ үзүүлж байгаа гурван шатлал бүхий тогтолцоо юм.46 Монгол Улс 1994 онд эрүүл мэндийн үндэсний албан журмын даатгалыг нэвтрүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг зөвхөн зардлын зүйл ангиар хийж байсан бол одоо анхан шатны тусламж үйлчилгээг нэг хүнд ногдох төлбөрийн аргаар, харин эмнэлгийн тусламж үйлчилгээг өртөг ойролцоо оношийн бүлгээр тооцох тогтолцоог нэвтрүүлээд байна.47 Өнөөг хүртэл эрүүл мэндийн санхүүжилтийг бүрдүүлж байсан үндсэн гурван эх үүсвэрийг авч үзвэл 1) улсын төсөв (төв засгийн газраас бий болгосон татвар), 2) заавал төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэл, 3) иргэдээс шууд төлөх төлбөр багтаж байна. Эдгээр эх үүсвэрээс хэмжээний хувьд улсын төсөв давамгайлж байна. Монгол Улсын эрүүл мэндийн санхүүжилт 2016-2020 он Үзүүлэлт 2016 2017 2018 2019 2020 Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, сая төгрөг 9 495 332.9 9 017 318.6 9 222 928.5 11 429 391.8 13 960 787.5 Эрүүл мэндийн нийт зардал¹, сая төгрөг 657 478.1 674 899.7 737 723.7 823 888.9 787 067.4 Улсын нэгдсэн төсвийн зарлагад эрүүл мэндийн зардлын эзлэх хувь 6.9 7.5 8.0 7.2 5.6 Нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал, мянга.төгрөг 216. 4 217. 9 233. 5 258. 3 244.0 Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо 2021 он 46 https://www.1212.mn/BookLibraryDownload.ashx?url=eruul_mend_2019.pdf&ln=Mn 47 https://www.adb.org/sites/default/files/publication/352706/health-fs-mongolian.pdf

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw