73 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 73 Холбооны засгийн газрын цалингийн сүлжээний Ерөнхий ангилал 11-15-ын үндсэн цагийн хөлс (Basic rates-B) болон илүү цагийн нэмэгдэл хөлс (Overtime-O) 4.2. ИЗРАИЛ УЛС Эрүүл мэндийн ажилтан, албан хаагч 2018 оны байдлаар 38.523 тусгай зөвшөөрөлтэй эмчээс 5,052 нь (13%) ерөнхий мэргэжлийн эмч байна. Энэ нь Израилийн нэг хүнд ногдох ерөнхий эмчийн тоо дунджаар 1000 хүнд 0.6 эмч ногдох бөгөөд бүс нутаг, эрүүл мэндийн төлөвлөгөөнөөс хамаарч харилцан адилгүй байдаг. Израилийн эмч, сувилагч нь эрүүл мэндийн план буюу тус сангаас цалинждаг бөгөөд өвчтөнөөс нэмэлт төлбөр авдаггүй. Цалин хөлсний систем Олон нийтэд түшиглэсэн үйлчилгээ (Community-based services): Клалит (Clalit) клиникт суурилсан эмч нарын цалинг Израилийн эрүүл мэндийн нийгэмлэг (Israel Medical Association)-тэй байгуулсан хамтын хэлэлцээрээр тогтоодог бөгөөд эрүүл мэндийн планд хамрагдаж буй нэг эмчид ногдох өвчтөний тооноос хамаарч цалинждаг. Клалит, Леймит нар нь идэвхгүй өвчтөн (passive capitation) буюу тухайн эрүүл мэндийн планд хамаарч байгаа даатгуулагч нь тухайн улиралд ерөнхий эмчид үзүүлсэн эсэхээс үл хамааран нэг даатгуулагчид ногдох төлбөрийг улирал бүр авдаг. Маккаби, Меухедит нар нь идэвхтэй өвчтөн (active capitation) буюу улиралд дор хаяж нэг удаа ерөнхий эмчид үзүүлсэн даатгуулагчийн тоогоор төлбөрийг улирал тутам авна. Бие даан үйлчилгээ үзүүлдэг эмч нарын хувьд тодорхой журмын дагуу үйлчилгээний төлбөрийн хязгаарлагдмал төлбөр авах бөгөөд гэрээгээр зохицуулдаг. Эрүүл мэндийн үйлчилгээний чанартай холбоотой санхүүгийн урамшууллын систем ашигладаггүй. Эмнэлгийн үйлчилгээ: Улсын эмнэлэг болон ашгийн бус эмнэлгүүдэд (non-profit-making hospitals) эмч нар тогтмол цалинтай ажилладаг бөгөөд ихэнх эмнэлгүүдийн хувьд цалин хөлсний нөхцөлийг хамтын гэрээгээр зохицуулдаг. Цалингийн түвшин нь албан тушаал (resident, board-certified specialist, department chair, etc.)-ын болон ажилласан жилээс хамаардаг.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw