106 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 106 байна. Мөн зарим нь шүүх, прокурор, цагдаа, батлан хамгаалах, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэрэг бусад салбарт ажилладаг байна. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар сэтгэл судлалын салбарт боломж хомс байдаг гэж бодож болох ч хөдөлмөр эрхлэлтийн хувьд хангалттай боломжууд байдаг. Сэтгэл судлал бол ажлын байрны хувьд тийм ч бага боломж олгодог салбар биш юм. Тухайлбал: Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвд сэтгэл судлаач; ЕБС-д сэтгэл судлаач; Шүүх, прокурор болон цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хүчний байгууллагад сэтгэл судлаач; Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагад сэтгэл судлаач; Улсын хэмжээний болон дүүргийн нэгдсэн эмнэлэгт сэтгэл судлаач; Хүүхдийн халамж асрамжийн төвд сэтгэл судлаач; Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд боловсрол олгох төвд сэтгэл судлаач; Хүмүүнлэгийн болон олон улсын байгууллагад сэтгэл судлаач; Судалгаа шинжилгээний байгууллагад судлаач; Хувь хүний хөгжлийн зөвлөх (ментор); Их, дээд сургуулийн сэтгэл судлалын багш. Дээрх салбаруудыг үзэхэд, сэтгэл судлалын мэргэжлээр олон салбарт ажиллах боломж бий бөгөөд гагцхүү мэргэшсэн байдал нь ажлын байрны төлөв байдалд (Хүүхдийн сэтгэл судлал, шүүгчийн сэтгэл судлал, нийгмийн сэтгэл судлал гэх мэт) нөлөөлөхөөр байгаа юм. Манай улсын хувьд сэтгэл судлалын боловсролыг их, дээд сургуульд 4 жилийн хугацаагаар суралцаж эзэмшдэг бөгөөд улмаар мэргэжлээрээ ажиллахад зарим улс орныг бодвол тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр шууд ажиллах боломжтой байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д “сэтгэл зүйч” гэж их, дээд сургуулийг сэтгэл зүйн мэргэжлээр төгссөн мэргэжилтнийг хэлнэ гэж тодорхойлжээ. Харин тухайн мэргэжлээр багшлах, эрүүл мэндийн болон хүчний байгууллагад ажиллах (цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг) бол богино хугацааны мэргэшсэн сургалтанд суудаг байна. Дэлхийн зарим улс оронд сэтгэл судлалын мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшсэний дараа дахин тухайн нарийвчилсан чиглэлээр сургалтанд сууж, мэргэшлийн шалгалт өгч, тусгай зөвшөөрөл буюу лиценз (Англи, Япон) авснаар ажиллах эрхтэй болдог бол зарим улсад зөвхөн докторын зэрэг (АНУ) хамгаалсан хүн сэтгэл судлалын мэргэжлээр ажиллах боломжтой болдог байна.121 Энэ нь нэг талаасаа сэтгэл судлалын мэргэжлээр ажиллахад шалгуур өндөртэй гэдэг ч нөгөө талаасаа мэргэжлийн чадварлаг мэргэжилтэн бэлтгэгддэг байна. АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Товчооны (BLS) мэдээлснээр дэлхийн улс оронд сэтгэл судлалын мэргэжлийн эрэлт хэрэгцээ ихсэх хандлага их байна гэж мэдээлжээ. Тухайлбал: АНУ-д сэтгэл судлаачдын ажил эрхлэлт 2014-2024 оны хооронд 19 хувиар, сэтгэцийн эмч нарын ажил эрхлэлт 15 хувиар, нийгмийн ажилтнууд 12 хувиар тус тус 121 https://link.springer.com/article/10.1007/s12124-020-09545-0
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw