104 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 104 хүн амын сэтгэцийн өвчлөл ямар нөхцөл байдалд байгааг авч үзэхэд, Ази, Номхон далайн орнуудаас сэтгэл гутралын түвшингээр 7-рт, архинд донтох, сэтгэл түгших, архаг ядаргаа зэрэг эмгэгээрээ 3-рт эрэмбэлэгддэг байна. Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан тайланд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10 мянган хүн тутамд 77.4 хувьтай байсан бол 2016 онд 109.5 болж нэмэгдсэн. Ердөө 16-хан жилийн дотор 30 хувиар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 3 дахин хурдтай өссөн114 байгааг харж болно. Ийнхүү орчин үед сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа бөгөөд үүнд сэтгэл судлалын шинжлэх ухааны салбарынхан анхаарал хандуулж, мэргэшүүлэх зайлшгүй шаардлагатай. Учир нь өнөөгийн сэтгэл зүйн өвчлөл сэтгэл судлалын шинжлэх ухааны салбарт тулгамдаж байгаа томоохон асуудлуудын нэг мөн бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч энэ асуудалд онцгойлон анхаарах зайлшгүй хэрэгцээ шаардлагатайг дурдсан байдаг. Сэтгэл судлал бол хэний ч ойлгохгүй байгаа зүйлсийг хүн бүхний ойлгох хэл дээр тайлбарладаг шинжлэх ухаан гэж үздэг байна.115 Энэ ч үүднээс сэтгэл судлалын шинжлэх ухаан бусад шинжлэх ухааны суурь үндэс гэх ба томоохон шинжлэх ухаанд тооцогддог байна. Гэвч манай улсын хувьд хууль тогтоомжийн зохицуулалт нь хэт ерөнхий, хүний нөөц боловсон хүчин, төсөв мөнгө хомс, удирдлага зохион байгуулалтын нэгдсэн тогтолцоо байхгүй зэрэг олон шийдвэрлээгүй тулгамдсан асуудлуудаас болж сэтгэл судлалын шинжлэх ухааны салбарын хөгжил өнөөг хүртэл зогсонги байдалтай байна. Иймд цаашид уг шинжлэх ухааны салбарт бие даасан хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж өнөөгийн сэтгэл судлалын хөгжилд анхаарах цаг нь болжээ. Дүгнэлт: - Монгол Улсад сэтгэл судлалын шинжлэх ухаан нь хөгжиж буй төдий байна. - Хууль эрх зүйн орчин хангалтгүй байна. - Сэтгэл зүйн өвчлөл улам нэмэгдсээр байна. - Удирдлага зохион байгуулалтын нэгдсэн тогтолцоо байхгүй, бодлого тодорхойгүй байна. ХОЁР. СЭТГЭЛ СУДЛААЧИД МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАХ БОЛОМЖ НӨХЦӨЛ, АЖЛЫН БАЙРНЫ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор 2030 он гэхэд дэлхий нийтийн хамгийн том асуудал бол эдийн засаг, байгаль орчны асуудал бус “сэтгэл гутрал”-аас үүдэлтэй асуудал болсон байна гэж үзсэн.116 Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс ердийн хүнээс 20 жилээр бага насалдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мөн нотолсон байна.117 Иймээс сэтгэл зүйн үйлчилгээний эрэлт хэрэгцээ дэлхий даяар өсөн нэмэгдэж сэтгэл судлалын мэргэжил дэлхийн хамгийн эрэлттэй 10 мэргэжлийн тоонд орсон байна. 114 НХХЯ, 2003-2016; СЭМҮТ-ийн статистик тайлан, 2014-2016 115 Аристотелийн гүн ухааны сургаал 116 Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/126 тоот тушаалаар байгуулагдсан Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах асуудлаар санал боловсруулах ажлын хэсгийн тайлан. 2 дахь таль. 2021 он. УБ хот 117 WHO and Fountain House (2015). Excess mortality in persons with severe mental disorders.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw