Судалгааны эмхэтгэл-боть 37

10 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 10 2. Төсвийн санхүүжилтэнд суурилсан төрийн эрүүл мэндийн үйлчилгээний загвар 3. Нийгмийн даатгал болон зах зээлийн санхүүжилтийн олон сувгуудыг нэгтгэсэн эрүүл мэндийн үйлчилгээний загвар Дээрх 3 загвар өөрийн гэсэн давуу болон сул талуудтай бөгөөд дэлхийн улс орнууд санхүүжилтийн үндсэн арга механизм болгон ашиглаж байна. Загвар 1-ийн хувьд, төрийн эрүүл мэндийн даатгалын нэгдсэн тогтолцоо үйлчлэхгүй бөгөөд эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг иргэд хувиасаа гаргадаг. (сонгодог жишээ АНУ) Загвар 2-ын хувьд, төрийн оролцоо чухал үүрэгтэй. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үндсэндээ улсын төсвөөс бүрэн санхүүжүүлэх бөгөөд иргэд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй. (сонгодог жишээ Куба, Их британи) Загвар 3-ын хувьд, нийгмийн даатгал буюу эрүүл мэндийн даатгалын систем чухал үүрэгтэй. Эрүүл мэндийн тогтолцооны энэхүү загвар нь эдийн засгийн холимог тогтолцоон дээр тулгуурлана. Өөрөөр хэлбэл, нийгмийн янз бүрийн бүлгийн хүн амыг эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулах зорилготой, эрүүл мэндийн үйлчилгээний зах зээлийн тогтолцоо болон нийгмийн даатгалын баталгааг хослуулсан, төрийн зохицуулалтын хөгжингүй систем буюу холимог загвар юм. Энэхүү загварыг орчин үед дэлхийн улс орнууд түгээмэл ашиглаж байгаа бөгөөд тогтолцооны гол онцлог нь хүн амыг эрүүл мэндийн заавал даатгалд бүрэн хамруулах, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтэнд төрөөс тодорхой хэмжээгээр оролцох шаардлагатай болдог. Учир нь төрийн үүрэг нь эрүүл мэндийн салбарын зах зээлийн төлбөртэй зарчмыг хөндөхгүйгээр, иргэдийн амьжиргааны ялгаатай байдлыг харгалзан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүрэн хамруулах баталгааг хангахад чиглэгдэнэ. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын үүрэг нь иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авах байгууллагаа бие даасан байдлаар сонгох, эмнэлгийн тусламж үйлчилгээг баталгаат түвшинд чанартай авах боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ. Санхүүжилтийн олон урсгал бүхий энэхүү загвар нь (хөрөнгийн эх үүсвэрийг Улсын төсөв, ЭМД-ийн шимтгэл, Даатгалын сангийн ашгаас бүрдүүлдэг) эрүүл мэндийн салбарын нийгмийн даатгалд суурилсан, уян хатан, тогтвортой систем гэдгээрээ давуу талтай. Энэ загварыг хэрэгжүүлсэн орнуудын сонгодог жишээ нь, Финланд, Франц, Нидерланд, Австри, Бельги, Голланд, Швейцар, Канад, Япон зэрэг орнууд юм. Монгол улсын эрүүл мэндийн тогтолцооны хувьд төрийн оролцоо чухал үүрэгтэй боловч эрүүл мэндийн даатгалын тогтолцоо системийн онцлогоос шалтгаалж байгаа тул холимог загвартай байна. Нийгмийн даатгалын санхүүжилтийн гол шинж нь төрийн оролцоо болон зах зээлийн загварыг хослуулснаараа онцлогтой. Аль параметр нь илүү давамгайлж байгаагаас шалтгаалан төрийн оролцоо давамгайлсан, зах зээлийн загвар давамгайлсан гэж тодорхойлогдоно. Жишээ нь, Скандинавын орнууд болон Канадад төрийн оролцоо түлхүү байдаг бол Францад зах зээлийн загвар давамгайлдаг байна. Эрүүл мэндийн тогтолцоог үйлчилгээний нийгмийн шинж чанар талаас нь авч үзвэл, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлэх нь төрийн бодлогын гол асуудал учраас төрөөс заавал оролцох шаардлагатай болдог.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw