Судалгааны эмхэтгэл-боть 37

78 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 78 Эмнэлгийн ажилтны цагийн дундаж цалин Цагийн цалин = жилийн цалин ÷ (52(долоо хоног) x 5(ажлын өдөр) x 8(ажлын цаг)) энэ аргаар бодож гаргана. Эмнэлгийн ажилтны цалин хөлс бусад ажлын байрны цалин хөлснөөс 49%-р илүү байна. 4.5. ПЕРУ УЛС Эрүүл мэндийн салбарын цалин хөлсний бодлого, эрх зүйн орчин, тогтолцоо Эмнэлгийн байгууллагын ажилчдын цалин хөлсийг Хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль (Employment Law)87, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль(Minimum Wage Act)88 , Эрүүл мэндийн даатгалын хууль(Universal Health Insurance law)-аар тус тус зохицуулж байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтан албан хаагч: Эрүүл мэндийн байгууллагуудын 97 орчим хувь нь хот суурин газарт, 3 хувь нь хөдөө орон нутагт байрладаг. Нийт эмнэлгийн орны 50% нь ЭМЯ-ны эмнэлгүүдэд, 20.7% нь зэвсэгт хүчинд, 21.6% нь хувийн хэвшилд харьяалагддаг байна. Нийт 180,000 эрүүл мэндийн ажилтнаас эмч нар 17%, сувилагч 16%, эх баригчид 3%, шүдний эмч 7%, техникч ба туслахууд 36%, администраторууд 16%-ийг эзэлж байна. 10,000 хүн тутам 11 эмч, 14 сувилагч ногдож байна. Цалин хөлсний бүтэц89 Эмнэлгийн ажилчдын цалин хөлс нь үндсэн цалин, тэтгэмж, урамшууллаас бүрдэнэ. Тэтгэмж  Хоол унааны мөнгө  Боловсролын тэтгэмж  Гэр бүлийн тэтгэмж  Онцгой тэтгэмж (ур чадвараас хамаарч авсан шагнал урамшуулал) Урамшуулал  Баярын өдөр  Шөнийн ээлж  Ням гаригийн амралтын өдрийн ээлж  Ням гаригийн амралтын шөнийн ээлжинд гарснаас хамаарч урамшуулал олгодог. Ажилласан жилийн нэмэгдэл90 Эмчийг ажилласан жилээр нь 5 түвшинд хуваадаг.  1-р түвшин - 5 хүртэлх жил ажилласан бол 29%  2-р түвшин - 5 жил, 1 өдрөөс 10 жил хүртэл ажилласан бол 38%  3-р түвшин - 10 жил, 1 өдрөөс 15 жил хүртэл ажилласан бол 24%  4-р түвшин - 15 жил, 1 өдрөөс 20 жил хүртэл ажилласан бол 7%  5-р түвшин - 20 гаруй жил ажилласан бол 7%-аар өмнөх жил дээрээ нэмэгдэнэ. 87 https://www.bizlatinhub.com/what-are-the-employment-laws-in-peru/ 88 https://tusalario.org/peru/ley-laboral/trabajo-y-salarios 89https://www.who.int/alliancehpsr/projects/alliancehpsr_healthworkersalaries_bitran_finalreport.pdf 90 https://www.salaryexpert.com/salary/job/medical-doctor/peru/lima

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw