Судалгааны эмхэтгэл-боть 37

17 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 17 СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ХЭСЭГ БҮЛЭГ I. ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦОО БА САНХҮҮЖИЛТИЙН ОЛОН УЛСЫН ЗАГВАРУУД, ТЭДГЭЭРИЙН ОНЦЛОГ 1.1. Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх хүчин зүйлс Дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбарын тогтолцооны шинж чанарыг тогтолцооны олон хэлбэр, энэ салбар дахь эдийн засгийн харилцааны онцлогоос нь хамааруулан дараах хэд хэдэн параметруудаар тодорхойлдог. Үүнд: - Өмчийн хэлбэр - Санхүүжилтийн хэлбэр (эх үүсвэр) - Эмч, эмнэлгийн ажилтнууд (үйлчилгээ үзүүлэгч) болон иргэд (үйлчилгээ авагч)- ийг урамшуулах механизм - Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж болон чанарт хяналт тавих арга хэлбэр Улс орон бүр өөрийн орны нөөц боломж, уламжлалт тогтолцоонд суурилсан эрүүл мэндийн тогтолцоотой. Үүнээс шалтгаалан эрүүл мэндийн салбарт хөрөнгө нөөцийг татан төвлөрүүлэх, эрүүл мэнд хамгааллын бодлого хэрэгжүүлэх аргууд төлөвшин бүрдсэн байдаг. Эрүүл мэндийн салбарт зарцуулж буй хөрөнгийн тоо хэмжээ, чанар, хөрөнгө бүрдүүлэлт, санхүүжилтийн механизм нь тухайн орны улс төр, ёс суртахууны хандлага болон бүрэлдэн бий болсон тогтолцоо, түүний төлөвшлөөс ихээхэн хамааралтай байгааг судлаачид тогтоосон. 1.2. Эрүүл мэндийн тогтолцоо ба түүний санхүүжилтийн загварууд Судлаачид дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбарын тогтолцооны загваруудыг олон ургалч байдлаар ангилсан судалгаа, үзэл хандлагууд түгээмэл байдаг. Тухайлбал, Нэг.Нийгэм-улс төрийн тогтолцооны үзэл хандлага талаас нь авч үзвэл: классик тогтолцоо, плюрал тогтолцоо, даатгалын тогтолцоо, үндэсний тогтолцоо, социалист тогтолцоо гэж ангилдаг бол эрүүл мэндийн системийн мөн чанар талаас нь Оросын эрдэмтэн О.П. Шепин, В.Б.Филатов нар утилитар, коммунатор, либерал гэсэн 3 үндсэн тогтолцоонд ангилж авч үзсэн байдаг. Орчин үед ДЭМБ-ын экспертүүдийн4 тогтоосон эрүүл мэндийн тогтолцооны дараах үндсэн 3 ангиллыг түгээмэл ашиглаж байна. 1. Төрийн оролцооны тогтолцоо (Бевериджийн систем) 2. Бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн даатгалын тогтолцоо (Бисмаркийн систем) 3. Төрийн оролцоогүй, зах зээлийн болон хувийн эрүүл мэндийн тогтолцоо Судлаачдын ангиллыг өргөн хүрээнд авч үзвэл эрүүл мэндийн тогтолцооны дараах загваруудыг тодорхойлсон байдаг. Үүнд: 1. Универсал загвар (Бевериджийн загвар) 2. Нийгмийн даатгалын тогтолцооны загвар (Бисмаркийн загвар) 3. Өмнөдийн загвар (Испани, Португал, Грек, Италийн зарим хэсэг) 4. Скандинавын загвар буюу институциональ загвар (социал демократ загвар) 5. Либераль загвар 6. Корпоратив-консерватив загвар (Япон) 4 (S. Hakansson, В. Majnoni, D'Intignano, G.H. Mooney, J.L. Roberts, G.L. Stoddart, K.S. Johansen, H. Zollner)

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw