79 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 79 Эмчийн цалин Жил (доллар) Сар (доллар) Цаг (доллар) Өндөр цалин 162,207 11,485 69,99 Сувилагчийн цалин91 2021 оны 6-р сарын 28-ны байдлаар Перуд нэг сувилагчийн жилийн дундаж цалин жилд 47630 доллар байна. Цагт ойролцоогоор 22.90 долларын цалинтай болно. Энэ нь долоо хоногт 916 доллар буюу сард 3,969 доллартай тэнцэх юм. Жил (доллар) Сар (доллар) Цаг (доллар) Өндөр цалин 74,882 6240 36 Цалингийн 75 хувь 60,250 5,020 29 Дундаж цалин 47,630 3,969 23 Цалингийн 25 хувь 37,441 3,120 18 4.6. БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛС Эрүүл мэндийн салбарын цалин хөлсний бодлого, эрхзүйн орчин, тогтолцоо Казахстан Улсын эрүүл мэндийн салбар /ЭМС/ нь 2018 оноос эхлэн заавал даатгуулах эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлж, эрүүл мэндийн салбарын байгууллагуудад олгох санхүүжилтийг тухайн байгууллагын үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ногдох тарифт тулгуурлан Нийтийн эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог болсон. Ингэснээр ЭМС-ын байгууллагуудыг аж ахуйн тооцоонд шилжүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, салбарын ажилтнуудын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Казахстан Улсын “Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх төрийн бодлого 2020-2025” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилтны цалин хөлсний талаарх дор дурдсан бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгажээ. 1. ЭМС-ын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх бодлогын хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн цалинг 2023 онд эдийн засаг дахь дундаж цалингийн 180%-д хүргэх. (өөрөөр хэлбэл эдийн засаг дахь дундаж цалингаас 80% өндөр байх). 2. ЭМС-ын хүний нөөцийг сайжруулах бодлогын хүрээнд ЭМС-ын мэргэжлийн нэр хүндийг өсгөн, ажилтнуудын цалингийн хэмжээг нэмэх. 2025 онд ЭМС-ын цалинг 550,000 тенгед хүргэх. 3. Заавал даатгах эрүүл мэндийн даатгалын системийг улам гүнзгийрүүлэн нэвтрүүлэх, сайн дурын эрүүл мэндийн даатгалыг урамшуулах бодлогын хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн тарифын тооцоонд ЭМСын ажилтнуудын цалингийн өсөлтийн зардлыг нэмж тусгах. 4. ЭМ-ийн байгууллагуудыг аж ахуйн тооцоонд шилжүүлэн сайн засаглалыг хэрэгжүүлснээр ЭМС-ын ажилтнуудын цалингийн тогтолцоог ил тод, шилэн болгох. Эрүүл мэндийн байгууллагуудад ажилтнуудынхаа цалин, урамшууллыг хамтын хэлэлцээрийн хүрээнд тогтоох эрхийг олгоно. Казахстаны ЭМС-ын цалингийн хэмжээг тогтоохдоо дор дурдсан эрх зүйн актыг баримталдаг. 91 https://www.ziprecruiter.com/Salaries/Nurse-Salary-in-Peru,IN
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw