156 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 156 Шотландын хүний эрхийн комисс (Scottish Human Rights Commission): Энэ байгууллага нь хүний эрхийн хуульд үндэслэн хууль ба бодлогод өөрчлөлт оруулахыг санал болгодог ба боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний ажил эрхлэх замаар хүний эрхийг дэмжих үүрэгтэй ажилладаг. Умард Ирландын Хүний эрхийн комисс: Уг комисс нь Умард Ирландын хүний эрхийг хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, түүний хэрэгжилт, үр нөлөөнд хяналт тавьдаг. Мөн хүний эрхийг хамгаалахад шаардлагатай хууль тогтоомжийн болон бусад арга хэмжээ авах талаар Умард Ирландын Төрийн нарийн бичгийн дарга болон Ассамблейд зөвлөмж өгдөг. Түүнээс гадна тухайн бүс нутагт хүний эрхийн ач холбогдлын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, энэ талаар боловсрол, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.166 Британийн Хүний эрхийн институт (BIHR-The British Institute of Human Rights): Уг байгууллага нь 45 жилийн турш Их Британи даяар хүний эрхийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн бие даасан үндэсний байгууллага юм. BIHR нь олон нийтийн болон сайн дурын салбарын байгууллагуудтай хамтран хүний эрхийн боловсролыг доорх чиглэлээр олгодог.167 Хүний эрхийг олон нийтийн хуулийн боловсролоор дамжуулан олгох; шүүхээс гадуур хүний эрхийг нийгмийн эерэг өөрчлөлтөд ашиглах, байгууллагын соёл, бодлогыг өөрчлөх, хувь хүнийг чадавхжуулахад ашиглах; хүний эрхийг хамгаалах чиглэлээр судалгаа, бодлого, компанит ажил явуулж хууль ёсны хамгаалалтыг баталгаажуулах. Олон нийтийн эрх зүйн боловсролын байгууллагууд: Боловсролын тогтолцооноос гадуур олон нийтийн эрх зүйн мэдлэгийг сайжруулах зорилгоор бий болсон олон нийтийн эрх зүйн боловсрол, мэдээллийн байгууллагууд (public legal education) нь хүний эрхийн боловсрол олгоход чухал үүрэг гүйцэтгэнэ.168 Хүний эрхийн боловсролын агуулга Хүний эрхийн боловсролыг хөгжүүлэхийн тулд эхлээд хувь хүн бүр өөрийн эрхийг мэдэж байх ёстой, хоёрдугаарт хууль дээдлэх тухай үндсэн ойлголттой байх шаардлагатай. Энэхүү мэдлэг нь хүний эрхийн соёл цэцэглэн хөгжих урьдчилсан нөхцөл гэж Их Британийн боловсролын тогтолцоонд оруулсан байдаг. Сургуулиудад хүний эрхийн боловсролыг үндэсний сургалтын хөтөлбөрт багтаасан байдаг ба “Иргэний боловсрол” (citizenship education) хичээлээр олгодог. Сургуулиудад хүний эрхийн боловсрол олгохоос гадна нийт хүн амын дунд хүний эрхийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, төрийн албан хаагчдын анхан шатны сургалт, мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хүний эрхийн талаарх сургалтыг тусгасан байдаг. Ингэснээр төрийн үйлчилгээг хүргэх арга хэлбэрийг хөгжүүлэн, хүний эрхийг дээдлэх арга зам болж чадна гэж үздэг. Британийн Хүний эрхийн институтээс олгодог хүний эрхийн боловсролд Европын Комиссоос баталсан Хүний эрхийн актын дагуу дараах 16 ойлголтыг багтаадаг. Үүнд: Амьдрах эрх Эрүү шүүлт тулган эсхүл хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцуулах, шийтгүүлэхгүй байх эрх 166 https://publications.parliament.uk/pa/jt201719/jtselect/jtrights/669/669.pdf 167 https://www.bihr.org.uk 168 https://publications.parliament.uk/pa/jt201719/jtselect/jtrights/669/669.pdf
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw