47 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 47 Хууль эрх зүйн зохицуулалт: Япон Улсын Үндсэн хуульд 31 “Иргэд эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй бөгөөд нийгмийн халамж, нийгмийн хамгаалал, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, дэмжих нь Засгийн газрын үүрэг мөн” гэж хүний эрхийг баталгаажуулсан байна. Эрүүл мэндийн салбарын харилцааг Эрүүл мэндийн даатгалын хууль (Health Insurance Law)32, Үндэсний эрүүл мэндийн даатгалын тухай хууль (National Health Insurance Law)33, Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн тухай хууль (Health Care Reform Act)34, Урт хугацааны тусламж үйлчилгээний даатгалын тухай хууль (Long-Term care Insurance Act)35-аар тус тус зохицуулж байна. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоо: Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо нь нийгмийн эрүүл мэндийн даатгалын систем дээр суурилдаг бөгөөд татвар болон үйлчилгээний төлбөрөөс санхүүждэг. Төрийн захиргааны байгууллагууд нь Засгийн газар болон эрүүл мэндийн байгууллагын хооронд байгуулсан даатгалын гэрээнд хяналт тавьдаг. Сангийн яамнаас улсын төсвөөр дамжуулан Үндэсний эрүүл мэндийн даатгалд татаас өгдөг. Япон Улс нь Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ)-ийхээ 11 орчим хувьтай тэнцэх хэмжээний зардлыг Эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг. Тодруулбал, жилд нэг хүнд ногдох эмнэлгийн үйлчилгээний дундаж зардал нь 4,267 ам.доллар байна. 31 https://japanhpn.org/en/section-3-1/ 32 http://www.japaneselawtranslation.go.jp/law/detail_main?re=&vm=02&id=3266 33 https://www.ilo.org/dyn/travail/docs/2064/National%20Health%20Insurance%20Law%201938.pdf 34 http://www.ilcjapan.org/linksE/doc/Reform_of_the_health_care_system_in_Japan.pdf 35 http://www.japaneselawtranslation.go.jp/law/detail/?id=94&vm=2&re=02
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw