61 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 61 Ковид-19 цар тахлын үед эрүүл мэндийн санхүүжилтийн талаар авч буй арга хэмжээ Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх журам, тусламж үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээг батлах тухай Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал энэ оны 4 дүгээр сарын 30-ны өдөр батлагдан гарсан. Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан тусламж үйлчилгээний зардлыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу санхүүжүүлэх ажлыг ЭМДЕГ-аас хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба Ковид-19-ийн эсрэг тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэлийг хянасны үндсэн дээр санхүүжилт олгож байна. Тухайлбал, 3 сарын 01-нээс 5 сарын 10-ны хүртэлх хугацаанд дархлаажуулалт хийсэн нийслэлийн 38 эрүүл мэндийн байгууллагад 4,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. 4,2 тэрбум төгрөг буюу 91,3 хувь нь 8 дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хуваарилагдсан. 2021 оны 5 сарын 11-нээс 6 сарын 15-ны хугацаанд дархлаажуулалт хийсэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас гүйцэтгэлийн нэхэмжлэлд суурилан 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмж олгохоор байна.68 БҮЛЭГ III. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ, ОЛОН УЛСЫН ЖИШИГ 3.1. Эрүүл мэндийн салбарын цалин хөлсний олон улсын систем, арга хэлбэрүүд ба харьцуулалт 69 Дэлхий дахинд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй гол асуудал бол санхүүжилтийн асуудал юм. Дэлхийн улс орнууд хөгжлийн түвшнээс үл хамааран эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг идэвхтэй өрнүүлж байгаа хэдий ч аль ч улсын төр засгаас эмнэлгийн байгууллагуудыг хангалттай санхүүгийн эх үүсвэрээр хангаж чадаагүй, хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай хэвээр байна. Ийм нөхцөлд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний системийг оновчтой тогтоох, хязгаарлагдмал нөөц боломжийг үр ашигтай ашиглах асуудал дэлхийн улс орнуудад тулгарч байна. Судалгаанаас үзэхэд, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний универсал тогтолцоо дэлхийн практикт үгүй боловч сайн туршлага бүхий орнуудын жишгээр аль болох бага зардлаар чанартай эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд улс орон бүр өөр өөрийн гэсэн цалин хөлсний систем тогтоохын төлөө тэмүүлж байна. Орчин үед дэлхий дахинд явагдаж байгаа эрүүл мэндийн салбарын шинэчлэл нь эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн нөхцөл байдлыг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, мэргэжлийн нэр хүндийг өсгөх, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгоход чиглэгдэж байна. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар нь эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын цалингаас шууд хамааралтай тул 1) эмнэлгийн байгууллагуудын бие даасан байдал, эрх мэдлийг нэмэгдүүлэх 2) санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай болж байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллага эмч, ажилтнуудынхаа цалин хөлсийг ажлын гүйцэтгэл болон чанарт тулгуурлан коэффициентоор өсгөх боломжтой байх, шийдвэр гаргах буюу бие даасан байдлаа хадгалах явдал чухал юм. 68 http://www.emd.gov.mn 69 https://cyberleninka.ru/article/n/sravnitelnyy-analiz-oplaty-truda-meditsinskih-rabotnikov-obzor-literatury/viewer
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw