152 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 152 олон талт аргын хандлагыг өргөн хэрэглэж байгаа ба энэ нь мэдээлэл хуваалцах, сургалт, чиглүүлэх, харилцааны менежмент, хүний эрхийн төлөө нөлөөллийн ажил, олон нийтийн хөгжил гэсэн 6 үндсэн арга зүйг агуулдаг байна. Тухайлбал, олон нийттэй харилцах, мэдээлэл харилцаанд “мэдээлэл хуваалцах”, “нөлөөллийн үйл ажиллагаа”-г, бодлогын шинжилгээ, эрх зүйн нөлөөлөлд “нөлөөлөл”, “чиглүүлэх”, “мэдээлэл хуваалцах” зэрэг аргыг ашиглаж болно. Мөн “харилцааны менежмент” нь энэхүү байгууллагын бүх чиг үүргийн хувьд хэрэглэгдэнэ. Хүний эрхийн дэлхийн боловсролын хөтөлбөр Хүний эрхийн боловсролын талаар олон улсын гэрээ, конвенц болон баримт бичигт цөөнгүй тусгасан байдаг бөгөөд Хүний эрхийн боловсролыг олгох үйл ажиллагаанд Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөр (ХЭБДХ)-ийг чиглэл болгодог ба 2005 оноос хойш тус хөтөлбөрийн дагуу бүх салбарт хүний эрхийн боловсролыг тусгах бодит арга хэмжээ авахыг уриалсан байна.161 Уг хөтөлбөр нь хүний эрхийн боловсролын суурь зарчим, арга зүйн талаар нийтлэг ойлголтод хүрэх, үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөр, чиглэлийг тодорхойлох зорилготой. Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн: - нэгдүгээр шат (2005-2009) нь бага болон дунд боловсролын тогтолцоонд, хоёрдугаар шат (2010–2014) нь дээд боловсрол дахь хүний эрхийн боловсрол буюу багш, сургагч, төрийн албан хаагч, хууль сахиулах болон цэргийн албан хаагчид руу чиглэсэн бол, - гуравдугаар шатны (2015-2019) төлөвлөгөөнд урьдчилан харах үе шатыг бэхжүүлэх, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд, сэтгүүлчдэд зориулсан хүний эрхийн сургалтыг онцолсон байдаг. - дөрөвдүгээр үе шатны (2020-2024) төлөвлөгөөг 2018 оны 9-р сарын 27-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссоос Дэлхийн хүний эрхийн боловсролын хөтөлбөр(World programme for Human Rights, WHREP)-ийн 4-р үе шат (20202024)-ыг залуучуудын боловсролд чиглэгдэж байгааг зарласан. Сэдвийн хувьд тэгш байдал, хүний эрх, үл ялгаварлал харилцан бие биенээ хүндлэх, хүртээмжтэй байх агуулгыг хамарч оролцооны болон олон талт сургалтын хэлбэрүүдийг ашиглан явуулахыг зөвлөсөн. Түүнчлэн Хүний эрхийн боловсролын дэлхийн 4-р шатны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго-2030 (ялангуяа ТХЗ-ын 4.7-р зорилго)-д нийцүүлэн зөвлөлдөх процессын дагуу боловсруулж, Хүний эрхийн дээд комиссын 42-р чуулганаар хэлэлцүүлэн батлуулахыг ХЭДК (OHCHR)-ийн Ажлын албанд даалгасан. Уг хөтөлбөр нь хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд 4-р шатны зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд улс орнууд өмнөх үе шатанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхээс гадна 4-р шатанд төлөвлөсөн арга хэмжээнүүдийг мөн хэрэгжүүлэх шаардлагатай болно. ХЭДК-оос уг хөтөлбөрийн хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Үүнд: - Хүний эрхийн боловсролын “Хүний эрхийн боловсролын хүч” нээлттэй мэдээллийн сайтыг нээн ажиллуулж байна. 2018 оны 9-р сарын 18-ны өдөр Хүний эрхийн тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн үеэр Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийг сурталчлан таниулах, хамтын ажиллагааг 161 Хууль зүйн сургууль дахь хүний эрхийн боловсролын төлөв байдал 2014 он. 6 дахь тал
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw