167 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 167 эрхийн боловсрол олгоход анхаарч ажилладаг. Мөн их дээд сургуулийн багш нарын дунд эрх тэгш байдлыг хангах зорилгоор эмэгтэйчүүдийн ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Хүний эрхийн судалгаа, сургалтын хувьд хууль зүйн сургуулиуд нь хүний эрхийн боловсролын төвүүдтэй байдаг. Зарим нь хүний эрхийн боловсролын хичээлийг хүмүүнлэгийн ухааны хичээлийн нэг хэсэг болгон заадаг. Жишээ нь: Куртин их сургуулийн Хүний эрхийн боловсролын төв196, эсхүл Сиднейн их сургуулийн Энхтайван, зөрчилдөөн судлалын төв гэх мэт болно. 3. Төрийн албан хаагчдын хүний эрхийн боловсрол Австралийн Төрийн албаны зөвлөл (Australian Public Service Commission)197 нь жилд 3 удаа уулзалт, семинар зохион байгуулж, төрийн албан хаагчдад хүний эрхийн албан болон албан бус боловсрол олгох үйл ажиллагааг Хүний эрхийн Үндэсний Комисс болон Хүний эрхийн боловсролын Үндэсний хороотой хамтран хэрэгжүүлдэг бөгөөд үүнийг Засгийн газар санхүүжүүлдэг. 4. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хүний эрхийн боловсрол олгох Австрали Улсын хэмжээнд Текникийн болон нэмэлт боловсрол (Technical and Further Education) олгох сургалтаар дамжуулан хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулдаг. 5. Бизнес эрхлэгчдийн хүний эрхийн боловсрол Бизнес эрхлэгчид болон ажил олгогчдод ажлын байрны олон талт байдлыг дэмжих, ялгаварлан гадуурхалтын эсрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд туслах зорилготой онлайн төв ажиллуулдаг. Онлайн төвийн чиг үүрэг: Ажлын байран дахь ялгаварлан гадуурхлаас сэргийлэхийн тулд туршлага солилцох, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах; Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүний эрхийн баримт бичгийг мөрдүүлэх; Жендэрийн тэгш байдлыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай хүмүүсийг ажилд авах, ажлын байраар хангах, ажлын байрны соёлыг түгээх тал дээр хяналт тавин зөвлөгөө, дэмжлэг үзүүлдэг. Хүний эрхийн үндэсний комиссын хяналт, удирдлаган дор хүний эрхийн боловсрол олгох онлайн төвийн үйл ажиллагаа явагдддаг. 6. Хүний эрхийн боловсрол олгох төрийн бус байгууллагууд Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нь хүний эрхийн боловсрол олгох сайн хөтөлбөрүүдтэй байдаг. Жишээ нь: Орогнол хүсэгчдийн бүртгэлийн төв болон цагаачдын байгууллагууд, хуулийн нийгэмлэгүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн, хүйсийн болон бэлгийн өөр чиг баримжаатай хүмүүсийн эрхийг хамгаалсан, аливаа ялгаварлан гадуурхалттай тэмцсэн зэрэг төрийн бус байгуулагууд, мөн ажлын нөхцөл байдалд хяналт тавих үйлдвэрчний эвлэл нь өөр өөрсдийн үйл ажиллагааны хамрах хүрээ, зорилтот бүлэгтээ хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг тогтмол явуулдаг байна. 196 Human Rights Education in Western Australia https://humanrightseducationaustralia.com/across-the-countrywestern-australia/ 197 Australian Public Service Commission https://www.apsc.gov.au/
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw