19 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 19 нь төрийн үүрэг нь эрүүл мэндийн салбарын зах зээлийн төлбөртэй зарчмыг хөндөхгүйгээр, иргэдийн амьжиргааны ялгаатай байдлыг харгалзан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүрэн хамруулах баталгааг хангахад чиглэгдэнэ. Эрүүл мэндийн салбарын үүрэг нь иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авах байгууллагаа бие даасан байдлаар сонгох, эмнэлгийн тусламж үйлчилгээг баталгаат түвшинд чанартай авах боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ. Санхүүжилтийн олон урсгал бүхий энэхүү загвар нь (хөрөнгийн эх үүсвэр нь Улсын төсөв, ЭМД-ийн шимтгэл, Даатгалын сангийн ашгаас бүрдэнэ) эрүүл мэндийн салбарын нийгмийн даатгалд суурилсан, уян хатан, тогтвортой систем гэдгээрээ давуу талтай. Энэ загварыг хэрэгжүүлсэн орнуудын сонгодог жишээ нь, Финланд, Франц, Нидерланд, Австри, Бельги, Голланд, Швейцар, Канад, Япон зэрэг орнууд юм. Нийгмийн даатгалын санхүүжилтийн гол шинж нь төрийн оролцоо болон үйлчилгээний зах зээлийн загварыг хослуулснаараа онцлогтой. Аль параметр нь илүү давамгайлж байгаагаас шалтгаалан төрийн оролцоо давамгайлсан, зах зээлийн загвар давамгайлсан гэж тодорхойлогдоно. Жишээ нь, Скандинавын орнууд болон Канадад төрийн оролцоо түлхүү байдаг бол Францад зах зээлийн загвар давамгайлдаг. Эрүүл мэндийн тогтолцооны дээрх загваруудын хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг “товар” гэж үзэх үү гэдэг асуудал төрийн оролцоо чухал уу гэдэгтэй адил чухал асуудал юм. Хэрэв товар гэж үзвэл үнэ цэнэ, эрэлт-нийлүүлэлтийг хэрхэн тодорхойлох вэ, бусад товараас юугаараа онцлогтой вэ гэх мэтийн олон асуудал гарч ирэх бөгөөд судлаачид үүн дээр олон ургалч үзэл бодол, тайлбар өгдөг. Жишээ нь, “зах зээлийн загвар”-ын үед эрүүл мэндийн үйлчилгээний үнэ өртөг, чанар нь бусад товарын нэгэн адил эрэлт нийлүүлэлт, зах зээлийн зарчмаар тодорхойлогдоно. Жишээ нь, энэ системийн үед хувийн эрүүл мэндийн байгууллагууд болон эрүүл мэндийн даатгалын ашгийн төлөө байгууллагууд хөгжсөн байх ба эмнэлгийн байгууллагууд нь бэлтгэн нийлүүлэгч, үйлчлүүлэгчид худалдан авагчид байна. Гэвч загвар бүхэн давуу болон сул талтай. Жишээ нь, зах зээлийн загварын үед өрсөлдөөн их байх тул эмнэлгийн үйлчилгээний чанар, техник технологи сайжрах, удирдлагын стратеги, байгууллагын үр ашиг сайжрах ч гэлээ дараах сөрөг талууд бий болно. Тухайлбал: - эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал хяналтгүй өсөх; - төрөөс үүнд хяналт тавих боломжгүй байх тул эрүүл мэндийн салбарын бодлого бусад салбарын бодлого, төлөвлөлттэй уялдуулах боломжгүй болох; - үйлчилгээний илүүдэл бий болсноор хууль бус үйлчилгээ бий болох нөхцөлийг бүрдүүлэх; - шударга бус өрсөлдөөн, үйлчлүүлэгчдийг татах өрсөлдөөн, реклам, зар сурталчилгаа ихээр хийх; - эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш бус хүртээмж, ялгавартай байдал бий болох; - ашгийн төлөө сонирхолтой даатгалын байгууллагууд олноор бий болсноор эрүүл мэндийн үйлчилгээний цар хүрээ, үнэ өртөг буурах, улмаар үйлчлүүлэгч өөрөө төлбөр төлөх хэмжээнд хүргэх гэх мэт. Зах зээлийн эрүүл мэндийн тогтолцооны үед иргэд мөнгөн хуримтлалаа санхүүгийн хөрөнгө оруулалтад хийх үү, эрүүл мэндийн даатгалын санд оруулах уу гэдэг сонголттой тулгардаг. Энэхүү сонголтыг шийдвэрлэх нь тухайн хүний өвчлөх эрсдэл болон хөрөнгө оруулалтын өгөөжөөс шалтгаална. Энэ тогтолцоо нь эрүүл мэндийн тогтолцооны хамгийн чанартай боловч өртөг өндөртэй загварт тооцогддог учир хамгийн үр ашиг багатай, иргэдэд хүртээмж багатай, ялгавартай тогтолцоонд тооцогддог.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw