Судалгааны эмхэтгэл-боть 37

198 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 198 хангалтгүй байна” гэж дүгнэхэд хүргэсэн байна.213 Сургуулийн орчин дахь дээрэлхэлтийн асуудлыг хууль тогтоомжийн өөрчлөлтөөр (өөрөөр хэлбэл, сургуулиудыг дээрэлхэлтийн эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулах үүрэгтэй болгох) эсвэл сургуулийн ажилтнуудыг дээрэлхэлттэй таарсан даруйдаа таслан зогсоож байх үүрэгтэй болгосноор бүрэн шийдвэрлэгдэхгүй болох нь практикаас тодорхой болсон учир дээрэлхэлтийг бууруулахад хүүхэд, анги танхим, бүхэл сургуулийн түвшинд системтэй, тасралтгүй хүчин чармайлт гаргаж ажиллах нь дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхэд илүү үр дүнтэй гэж үзэн Финландын Боловсролын яамнаас тусгай хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх болжээ. СИНГАПУР Сингапур Улсад хүүхдийн эрх, эрх чөлөө, хүүхэд хамгаалал, хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх асуудлыг НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенц (The UN Convention on the Rights of the Child), Боловсролын хууль (Education Act), Хүүхэд, өсвөр насныхны тухай хууль (Children and Young Person’s Act), Дарамт, хүчирхийллээс хамгаалах тухай хууль (Protection from Harrassment Act), Эрүүгийн хууль (Penal Code) болон холбогдох бусад хууль, дүрэм, журмуудаар зохицуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт хүүхдийн хүчирхийллийн эсрэг хичээл хөтөлбөрүүдийг багтаан, улс орон даяар хүүхдийн хүчирхийллийн эсрэг аянуудыг хэрэгжүүлэн ажилладаг байна. Түүнчлэн Хүүхэд хамгаалах Үндэсний Стандарт (National Standards for Protection of Children)-ыг боловсруулан хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох, хүчирхийллээс үүдэн гарах хор хохирлыг арилгах, үүнд төрийн болон төрийн бус, олон нийтийн байгууллагуудын үүрэг оролцоо, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн гүйцэтгэх үүрэг хариуцлагыг тодорхойлсон байна. Сингапурын Хүүхдийн Нийгэмлэг (Singapore Children’s Society)-ээс “Дээрэлхэлтээс ангид хөтөлбөр” (Bully-Free programme)-ийг улс орон даяар хэрэгжүүлдэг ажээ. I. Өнөөгийн байдал, туршлага 2012 оноос хойш бага болон дунд сургуулиудад бүртгэгдсэн зөрчлийн тоо тогтмол буурсаар ирсэн бөгөөд 2020 оны судалгаагаар бага сургуулийн сурагчдын 1000 хүүхэд тутамд 2 зөрчил, дунд сургуулийн 1000 хүүхэд тутамд 5 зөрчил бүртгэгдсэн байна.214 Дээрэлхэх зөрчлийн тоо тогтмол буурсаар ирсэн үзүүлэлттэй байгаа ч нүднээс далд, цахимаар үйлдэгдэх, хохирогч дээрэлхүүлснээ нуун дарагдуулах байдал нь дээрэлхэлттэй тэмцэхэд илүү ярвигтай болгож байна. Боловсролын яамнаас бага, дунд, их, дээд буюу нийт сургууль, сурган хүмүүжүүлэх байгууллагын удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчид, ажилтнууд, эцэг эх, сурагч оюутнуудад сургуулийн орчныг дээрэлхэлт, гадуурхалтаас ангид байлгах, түүнээс урьдчилан сэргийлэх, дээрэлхэлт, түүний хор хохирол, түүний эсрэг авах хариу арга хэмжээ зэргийг сурталчлан таниулах зорилгоор сургуулийн дүрэм боловсруулахад баримтлах гарын авлагыг боловсруулан, сургуулиудад удирдамж болгодог байна. Тус гарын авлагад сахилга батын жижиг зөрчлөөс авахуулаад том хэмжээний зөрчлүүдийг (Minor and Major offences) жагсаасан байдаг байна. Сургууль тус бүр энэхүү гарын авлага, удирдамжид тулгуурлан, өөрийн сургуулийн онцлогт нийцүүлэн “Сургуулийн дүрэм”-ээ боловсруулах бөгөөд дүрэмд зөрчил, түүний эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийг багтаасан байна. Хэрэв сурагчийн үйлдсэн зөрчил нь сургуулийн дүрмээс давсан тохиолдолд холбогдох хуулиар зохицуулна. Боловсролын яамнаас сургууль, сурган хүмүүжүүлэх байгууллагын үйл ажиллагааг дэмжих үүднээс 3 чиглэлд анхаарч ажиллахаар шийдвэрлэжээ. Үүнд: 213 https://scandinavianlaw.se/pdf/61-11.pdf 214 https://www.moe.gov.sg/news/parliamentary-replies/20210104-bullying-cases-in-schools

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw