196 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 196 өдрийн бүх хичээлд суухыг хориглож болно. 211Үүнээс гадна, гомдолтой холбоотой бичиг баримтуудад дээрэлхсэн болон дээрэлхүүлсэн сурагчдын аль аль нь сурагчдыг хамгаалах үйлчилгээнд хамрагдах эрхтэй болохыг заасан байдаг. Мөн дээрэлхэлт зогссоны дараа ч тэд сургуулийн эмч эсхүл сэтгэл зүйчид үнэ төлбөргүй үзүүлэн тусламж авах эрхтэй. Финландын Суурь боловсролын тухай хуульд дээрэлхэлтийн тохиолдлуудад хэрэглэж болох заалтууд байдаг ч практик амьдрал дээр түүнийг төдийлөн хэрэглэдэггүй байна. Тухайлбал: “Боловсролын үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой тодорхой шалтгаанаар орон нутгийн захиргаа нь боловсрол эзэмших газрыг нь хичээл заах хэлийг нь өөрчлөлгүйгээр сольж болно” (6.2 §) гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд сурагчийг сургууль дотор нь өөр ангид шилжүүлэх нь хууль ёсны арга хэмжээ байдаг байна. Энэ нь дээрэлхэлтэд өртсөн сурагчийн хувьд үр дүнтэй арга зам гэж судлаачид үздэг байна. Мөн сургууль руу явах замд гарсан дээрэлхэлтийн тохиолдлуудад таслан зогсоох арга хэмжээг авах үүргийн талаар тус хуульд одоогоор сургуулийн багш ажилтнууд сургууль дээр гарсан аливаа дээрэлхэлтийн талаар дээрэлхэгч болон хохирогчийн эцэг эх буюу асран хамгаалагчдад нь мэдэгдэх ёстой гэж дурдсанаас хэтрэхгүй байна. Энэ нь Финландын сургуулиуд нь сургууль дээр болсон асуудалд сахилга батын арга хэмжээ авч болох ч сургууль руу явах замд тохиолдсон дээрэлхэлтийн хэрэгт тус арга хэмжээг авч болохгүй гэсэн үг юм. Иймээс хичээлийн цагаас гадуур болсон дээрэлхэлтийн талаар өөр бусад алба, захиргаадад хандах ёстой болдог байна. б) Бусад хуулийн зохицуулалтын талаар212 Олон улсын түвшинд авч үзвэл Финланд нь сургуулийн орчин дахь дээрэлхэлтийн үзүүлэлтээр муу биш боловч дээрэлхэлт нь тулгамдсан асуудал хэвээр байсаар байна гэж судлаачид тэмдэглэсэн байна. Финландын Vaasa их сургуулийн профессор Нина Мэнтиля сургуулийн орчин дахь дээрэлхэлтийг таслан зогсоож шийдвэрлэх хууль эрх зүйн боломжийг судалсан байна. Тэрээр сургуулийн сурагчдын ихэнх нь 15-аас доош насныхан бөгөөд тэдгээрт биеэ зөв авч явахад нь насанд хүрэгчдийн хараа хяналт зайлшгүй шаардлагатай. Тиймээс дээрэлхэлтийн ихэнх тохиолдлоос урьдчилан сэргийлж, таслан зогсоох үр дүнтэй системийг бий болгон, хэрэгжүүлэх нь насанд хүрэгчдийн үүрэг юм хэмээн тодорхойлсон байна. Иймд сургуулийн түвшинд сурагчдын аюулгүй сурч боловсрох орчныг бий болгох талаар үр дүнтэй сайн ажиллах хэрэгтэй гэсэн байна. Финландын нутгийн захиргаад нь (боловсрол олгогч) боловсролын үйл ажиллагаанд чухал үүрэгтэй оролцдог. Бүс нутгийн төрийн удирдлагын агентлагууд боловсролын салбарын хүрээнд сурагчдын эрхийг хамгаалж, хуулийн зохицуулалтуудаар хангах хэдий ч эцэг эхчүүд эсхүл хүүхэд өөрөө бичгээр гомдол гаргаснаар асуудлыг авч үздэг. Гомдол гаргагчийн зүгээс сургуулийн багш ажилтнууд эсхүл нийтийн эрх ашгийг хамгаалахаар томилогдсон хотын зарим эрх мэдэлтнүүдийг хууль бусаар шийдвэрлэсэн, эсхүл үүрэг хариуцлагаа биелүүлээгүй гэж үзвэл Финландын парламентын омбудсмэн ба Засгийн газрын Шүүхийн канцлерын аль аль нь өргөдөл гомдлын дагуу шалгах ажлыг хийж болно. Финландад насанд хүрээгүй хүмүүсийн дээрэлхэлтэд Иргэний эрхийн зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх боломжтой байдаг. Иргэний эрхийн зөрчлийн хариуцлага Суурь болон дунд боловсролын тухай хуулиудад сургуулийн захиргааг иргэний эрхийн зөрчлийн хариуцлагатай холбосон ямар нэгэн зохицуулалт байдаггүй ч Финландын Үндсэн 211 Суурь боловсролын тухай хууль, 36 дугаар зүйл (Basic Education act, 36§) 212 https://scandinavianlaw.se/pdf/61-11.pdf
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw