Судалгааны эмхэтгэл-боть 37

14 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 14  Томилолтын мөнгө. Энэ нь ихэвчлэн сургалт, семинарт хамрагдахад зориулан олгогддог. Дэлхийн банкнаас, эмнэлгийн ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ дараах нөхцөл байдлуудыг анхаарах шаардлагатай гэж зөвлөсөн.2  Эрүүл мэндийн салбарын ажилчид нь төрийн үйлчилгээний албан хаагчдын томоохон хэсгийг бүрдүүлдэг. Тиймээс хөгжиж буй орнуудад эрүүл мэндийн ажилчдын цалинг нэмэх нь эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг бусад чухал зардлын санхүүжилтийг бууруулж болзошгүй.  Үйлдвэрчний эвлэл нь идэвх сайтай орнуудад нэг салбарын ажилчдын цалинг нэмэхэд нөгөө салбарын ажилчид цалингийн өсөлтийг шаардах явдлыг эрчимжүүлэх магадлалтай.  Цалинг түр хугацаанд нэмсэн ч энэ өсөлт цаашид хадгалагдан үлдсэнээс үүдэн төсвийн тогтвортой байдалд нөлөөлөх, урт хугацааны гажуудал, бэрхшээлийг үүсгэх эрсдэлтэй байж болзошгүй. Түүнчлэн хямралын болон цар тахлын идэвхтэй тархалтын үед эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхэд дараах зарчмуудыг баримтлахыг зөвлөсөн: 1) Засгийн газраас энэ асуудалд албан ёсоор анхаарал хандуулах. Засгийн газрын зүгээс цалинг нэмэх шаардлага хангасан эрүүл мэндийн ажилтны ангиллыг гаргаж, илүү цагаар ажиллаж, нэмэлт эрсдэлд орох магадлалтай бүх ажилтнуудыг хамруулах шаардлагатай. 2) Онцгой байдлын үеийн түр хугацааны нэмэгдэл олгох. Энэхүү нэмэгдэл нь нэг удаагийн “тусгай тэтгэмж” хэлбэртэй байх ба хямрал дуусахад цуцлагдана. Нэмэгдлийг цалингийн хувиар бус тогтсон хэмжээгээр олгох, ингэснээр хянаж, удирдах, нэр бүхий эрүүл мэндийн бүх ажилчдыг хамруулах боломжтой болно. Засгийн газрууд төрийн албан хаагчдын цалингийн тухай хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Онцгой байдлын үеийн нэмэлт цалин хөлсийг сар бүр эсвэл улирал тутамд нөхцөл байдалтай уялдуулан олгож, уян хатан хандах ёстой. 3) Хяналтыг хэрэгжүүлэхэд төвөг багатай байх. Цар тахал гэх мэт хүнд нөхцөл үүссэн үед өндөр өртөгтэй хяналт, шалгалт шаардах цалингийн нэмэгдлээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Тухайлбал, гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгох тохиолдолд гүйцэтгэлийн орц, гарц, үр дүнг хянаж шалгах нүсэр ажиллагаа шаардлагатай болно. 4) Тэгш хандах. Цалин хөлсийг субъектив шалгуураар олгодог, ижил ур чадвар, туршлагатай эмнэлгийн ажилтнуудад ялгавартай цалин олгодог тэгш бус практикийг аль болох багасгах, цалингийн нэмэгдлийг тооцоо судалгаанд үндэслэн тогтоох, ил тод болгох шаардлагатай. Бусад орнуудын практикаас харахад Ковидын хямралын үеийн эмч нарын нэмэгдэл цалинг үндсэн цалингийн 20-иос доошгүй хувиар тогтоох нь тохиромжтой байх тул нэмэгдлийн хэмжээ хязгаарыг тухайн орон өөрийн орны төсвийн боломжиндоо тулгуурлан тогтоох ёстой хэмээн зөвлөсөн байна. 2 https://blogs.worldbank.org/governance/how-increase-compensation-health-workers-during-Ковид-19

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw