164 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 164 Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хүний эрхийн боловсрол олгож буй туршлага Тус улсын Боловсролын Яам, Хүний эрхийн үндэсний комисс, Сургуулийн хөтөлбөр ба үнэлгээний хүрээлэн болон бусад төрийн бус байгууллагуудын зүгээс хамтран хүний эрхийн боловсролыг ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулдаг.185 Хүний эрхийн боловсролын талаарх ойлголтыг 3-6-р ангиас эхлэн өгдөг ба хүний амь, амьдралыг хүндэтгэх, эцэг эх, ахмад настнаа хүндэтгэх, шударга ёс, ардчилал, энх тайван, халамж, хариуцлага гэх мэт сэдвүүдийн хүрээнд заадаг. Мөн шинэчилсэн сургалтын хөтөлбөрт санал өгөх эрх, хүрээлэн буй орчныг хамгаалж, экологийн тэнцвэртэй орчинд амьдрах эрх, ардчилал, олон нийтийн ажилд оролцох эрх чөлөө, иргэний үүрэг зэрэг ойлголтыг багтаасан байна. Ёс суртахууны боловсролыг 7-10-р ангид ордог. Үүнд хүний эрхийн талаарх дараах сэдвүүдийг тусгасан байдаг. Үүнд хувь хүний онцлогийг хүндэтгэх, аз жаргалтай байх эрх, хувь хүний хөгжил, эцэг эхээ хүндэтгэх, гэр бүл, ах дүүсээ хайрлах, нийгмийн хариуцлага, шударга байдал, тэгш байдал, ардчилал, хувь хүний үзэл, либерализм, сайн дурын ажил, олон нийтийн ашиг сонирхол, нийгмийн үүрэг гэх мэт орно. Гэхдээ ёс суртахууны боловсрол нь хүний нэр төр, өмчлөл гэх мэт хүний эрхийн ойлголтыг системтэйгээр хөгжүүлдэггүй дутагдалтай талтай байна. Ёс суртахууны боловсрол нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенц, Хүний эрхийн олон улсын хуулийн төслийг шууд заадаггүй ч эдгээр баримт бичгүүд дээр суурилан үндэсний сургалтын хөтөлбөрт оруулахыг зорьдог. 3. АВСТРАЛИ Австрали Улс нь НҮБ-ыг үүсгэн байгуулагч гишүүн орон бөгөөд 1945 онд НҮБ-ын дүрмийг хэлэлцэхэд чухал үүрэг гүйцэтгэж, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг боловсруулахад оролцсон 8 улсын нэг нь билээ. 1948 онд Австрали Улсаас НҮБ-д суугаа төлөөлөгчдийн тэргүүн доктор Х.В.Эватт Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч болж уг тунхаглалыг батлах ажлыг удирдан ажиллаж байсан юм. Австрали Улс нь хүний эрхийн олон улсын гол баримт бичгүүдийн ихэнхийг соёрхон баталсан. Хүний эрхийн үндсэн долоон гэрээ болох Иргэний болон улс төрийн эрх, Эдийн засаг, нийгэм соёлын эрх, хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц болон эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, эрүүдэн шүүхийн эсрэг конвенцэд нэгдэн орсон. Хүний эрхийн боловсрол олгоход парламентын оролцоо Австрали Улсын Засгийн газар нь хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрт нийцүүлэн бага, дунд, ахлах болон их дээд, мэргэжлийн сургуулийн сургалтын хөтөлбөр буюу албан боловсролын хөтөлбөрийг боловсруулан баталдаг. Парламент нь бүх шатны боловсролын хууль тогтоомжийг батлахдаа хүний эрхийн боловсролын эрх зүйн орчныг бүрдүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэй. 185https://www.hurights.or.jp/archives/human_rights_education_in_asian_schools/section2/2000/03/koreaimproving-human-rights-education-in-schools.html
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw