124 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 124 21-р зүйл. Бүртгэлийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх олгох Мэргэжилийн зохицуулах хорооноос тогтоосон хураамж төлж хууль ёсны шаардлагыг ханган шалгалтад хамрагдсан хүмүүст бүртгэлийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх олгоно. Бүртгэлийн гэрчилгээнд хорооны дарга, удирдах зөвлөлийн гишүүдийн гарын үсэг байна. Энэхүү бүртгэлийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаа нь 3 жил бөгөөд хугацаа дуусмагц сэтгэл судлаач нь тасралтгүй ажиллаж буй нотолгоог үндэслэн сунгаж болно. 22-р зүйл. Бүртгэлийн мэдээлэл Сэтгэл судлаач нь иргэдэд үйлчилгээ үзүүлсэн баримт бичиг тус бүр дээр гарын үсэг зурж, мэргэжлийн үнэмлэхийн дугаар болон хүчинтэй хугацааг зааж өгөх ёстой. 23-р зүйл. Бүртгэлийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх олгохоос татгалзах Удирдах зөвлөл нь ёс суртахууны асуудалтай холбоотой гэмт хэрэгт холбогдсон болон шүүхээр тогтоогдсон хэн нэгэнд бүртгэлийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх олгохоос татгалзана. Бүртгэлийн гэрчилгээ олгохоос татгалзсан тохиолдолд удирдах зөвлөл нь өргөдөл гаргагчид татгалзсан шалтгаанаа бичгээр мэдэгдэж Зөвлөлийн тэмдэглэлд тусгах ёстой. 24-р зүйл. Гадаад улсын иргэний үйлчлэл Гадаад улсын иргэн сэтгэл судлалын лицензийн шалгалтад хамрагдах боломжгүй байна. - Гэхдээ Филиппин улсад бүртгэлийн гэрчилгээ/мэргэжлийн үнэмлэх олгохгүйгээр/ сэтгэл судлалын чиглэлээр дадлага хийлгэхийг зөвшөөрдөг; - Филиппиний иргэдэд сэтгэл судлал, туслах сэтгэл судлаачаар ажиллах боломжийг олгодог. 25-р зүйл. Тусгай/түр зөвшөөрөл/-өөр дадлага хийх Тусгай/түр зөвшөөрөл/Зөвлөлөөс баталж, зохих хураамж төлсөн тохиолдолд дараах хүмүүст олгож болно. - Тухайн улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг мэргэжилтэн, Лицензтэй сэтгэл судлаач олон улсын сэтгэл зүйн мэргэжилтэн байх; - Тусгай эмнэлэг, төв, клиникийн өвчтөнүүдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх гадаадын улс, муж улсын тусгай зөвшөөрөлтэй сэтгэл судлаачид; - Сэтгэл судлал, туслах сэтгэл судлаачийн сургалт, хөтөлбөр санал болгодог их дээд сургууль, коллежид сэтгэл судлалын хичээл заадаг эсхүл сэтгэл судлаач солилцооны профессороор ажилладаг. 26-р зүйл. Бүртгэлийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх тусгай/түр зөвшөөрөл/-ийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох Зөвлөл нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан үндэслэлээр мэдэгдэл, сонсголын дараа бүртгэлийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, олгосон тусгай/түр зөвшөөрөл/ хүчингүй болгох эрхтэй. Үүнд: - Бүртгэлийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, тусгай/түр зөвшөөрөл/ залилан мэхлэх замаар олж авах; - Бүртгэлийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, тусгай/түр зөвшөөрл/-ийг ашиглан мэргэжилгүй хүнд сурталчлах; - Цаашид Удирдах зөвлөлөөс нийтэлсэн энэхүү хуулийн заалт, түүнийг хэрэгжүүлэх дүрэм, журам, ёс зүйн дүрэм, мэргэжлийн стандартын аль нэг заалтыг зөрчсөн;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw