Судалгааны эмхэтгэл-боть 37

110 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 110 ДӨРӨВ. ГАДААДЫН ЗАРИМ ОРНЫ ТУРШЛАГА, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ 4.1. Филиппин Улс Сэтгэл судлаачид бол сэтгэцийн өвчлөлд хүрэхэд ойрхон болсон хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгөх бөгөөд тэдэнд тодорхой сэтгэл зүйн асуудлууд, тэр дундаа хүн хоорондын харилцаа болон шийдвэр гаргахад тулгарсан хүндрэл бэрхшээл, стрeсс, сэтгэл санааны хямрал, гутрал, биeийн болон сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн, салалт, үхэл хагацал гэх мэт сэтгэл санаанд нь сөргөөр нөлөөлсөн асуудалтай хүмүүст тодорхой сэтгэл зүйн тeхник, сэтгэл заслын аргуудаас хэрэглэн үйлчлүүлэгчийн асуудлыг шийдвэрлэхэд нь тусалдаг. Филиппиний сэтгэл судлалын хөтөлбөрийн талаар127 Филиппинд сэтгэл судлалын бакалаврын хөтөлбөрийг 20 жилийн өмнө 44 сургууль явуулдаг байсан бол одоо 170 орчим их дээд сургууль болж өргөжсөн байна. Сэтгэл судлалыг анх Филиппинд 1926 онд философийн ухаанаас тусад нь салбар болгон хөгжүүлж эхэлжээ. Түүнээс хойш Филиппиний Боловсролын их сургуулийн дэргэд Сэтгэл судлалын тэнхим байгуулагджээ. Филиппиний сэтгэл судлалын бакалаврын хөтөлбөр нь 4 жил байдаг. Сэтгэл судлалд өргөн хэрэглэгддэг онцлох чиглэлүүд нь: байгууллагын сэтгэл зүй, клиник сэтгэл судлал, зөвлөгөө нийгмийн сэтгэл судлал, боловсролын сэтгэл судлал, хүүхдийн сэтгэл судлал зэрэг ордог байна. Сэтгэл судлалын бакалаврын зэрэг олгох сургалтын ихэнх хувийг хувийн их дээд сургуулиуд санал болгодог байна. Филиппинд дөрвөн төрлийн боловсролын байгууллага байдаг. Үүнд: 1. Хувийн сектор шашны бүлэглэлийн удирддаг их дээд сургууль, коллеж юм. Атенео Де Манила их сургууль, Де Ла Салле их сургууль, Филиппиний Адвентист их сургууль гэх мэт; 2. Корпораци эсхүл сангийн удирддаг их дээд сургууль, коллеж юм. Мануэль Л.Кезоны их сургууль, Алс Дорнодын их сургууль гэх мэт; 3. Улсын их дээд сургуулиуд коллежууд бол засгийн газраас санхүүждэг байгууллага юм. Филиппиний их сургууль, Боловсролын их сургууль, Өмнөд Лузополитехникийн коллеж гэх мэт; 4. Орон нутгийн их дээд сургууль, коллеж бол тухайн сургууль байрладаг орон нутгийн засаг захиргаанаас санхүүждэг байгууллага юм. Памантасан ба Лунгсод Майнила, Урданета олон нийтийн коллеж зэрэг. Эрх зүйн орчин Филиппин Улсын сэтгэл судлалын тухай хуулийг 2009 онд 9 бүлэг 41 зүйлтэй баталсан. Ингэснээр сэтгэл судлалын мэргэжлийг хөгжүүлэхэд шинэ үе шат эхэлж, сэтгэл судлаачаар ажиллах таатай нөхцөл бүрдсэн юм. Хуулийн зорилго нь олон нийтийг мэргэжлийн бус сэтгэл судлаачид хандахаас болгоомжлох, сэтгэл судлаачдыг албан ёсны бүртгэлд хамруулах, лицензийн шалгалтыг зохион байгуулж дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай шударга, үнэнч сэтгэл судлаачдыг бэлтгэхэд оршино. Хуулийн 4 дүгээр бүлэгт Сэтгэл судлалын мэргэжлийн зохицуулах хорооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн болон эрх үүргийг заасан байна. Үүнд: Тус хорооны Удирдах зөвлөлд сэтгэл судлалын холбоо болон итгэмжлэгдсэн үндэсний байгууллагаас зөвлөлийн даргад хоёр, гишүүдэд тус бүр гурван нэр дэвшигчийг дэвшүүлнэ. 127 https://onlinelibrary.wiley.com/doi/full/10.1080/00207590444000465

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw