Судалгааны эмхэтгэл-боть 37

32 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 32 Улс орнуудын нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал (ам.доллар) Эх сурвалж: ДЭМБ 2020 Бага орлоготой гэж тооцогддог нийт 32 оронд эрүүл мэндийн санхүүжилт бэрхшээлтэй байдаг тул эрүүл мэндийн аюулгүй байдал, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын явц удаашралтай байна. Эдгээр орнуудад нэг хүнд ногдох эрүүл мэндийн жилийн зардал 34 ам.доллар байдаг ба энэ нь ДНБ-ний 4.4% орчим бөгөөд үүнээс бараг 60%-ийг хувь хүн өөрөө төлдөг байна. Үүнээс төсвөөс гаргадаг зардал нь дунджаар 9 ам.доллар л байдаг ба энэ нь ДНБ-ний 1.2%-ийг эзэлж байна. Тиймээс эрүүл мэндийн чиглэлийн гадны тусламж өнгөрсөн арван жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдэж байна. Монгол Улсад нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал 2020 онд 244 мянган төгрөг буюу 87,14 ам.доллар байна. Доорх зурагт өндөр орлоготой байх тусам төсвөөс гарах эрүүл мэндийн зардлын эзлэх хувь ихэсч байгааг харуулж байна. КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй эрүүл мэнд, эдийн засгийн цочрол нь эрүүл мэндийн зардалд шууд болон шууд бус үр дагавар авчирч, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг улам удаашруулах хандлагатай байна. Бүх улс орон цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралыг даван туулахын тулд төсвийн хуваарилалт хийж байгаа ч үүнээс эрүүл мэндийн салбарт очих хувь харьцангуй бага байна. Энэ дундаа бага орлоготой улс орнуудын цар тахлын эсрэг эрүүл мэндийн хариу арга хэмжээнд хүнд туссан. Дэлхийн эдийн засгийн гүнзгий хямралыг дагаж гарсан эрүүл мэндийн хямрал нь удаан хугацаанд хадгалагдаж болзошгүй байна. Учир нь улс орнууд эдийн засгийн хямралаа бууруулах гэж нэмэлт өр тавьсаар байна. Тиймээс КОВИД-19-ийн хямралын дунд болон урт хугацааны эрүүл мэндийн зардалд үзүүлэх нөлөө нь макро эдийн засгийн үзүүлэлтүүд, эрүүл мэндийн үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийн хэв маягаас хамаарах юм. Мөн түүнчлэн цар тахал гарахаас өмнө үүссэн эрүүл мэндийн санхүүжилтийн эмзэг байдал нь ойрын жилүүдэд хадгалагдсаар байх болно. Ийнхүү өр төлбөрийн сүлжээнд автсаар

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw