97 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 97 УДИРТГАЛ Судалгааны захиалгын дагуу “Монгол Улсын сэтгэл судлалын салбарын өнөөгийн байдал, мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо ба гадаадын зарим орны туршлага, эрх зүйн зохицуулалт” сэдэвт судалгааны ажлыг Парламентын судалгааны хүрээлэнд гүйцэтгэв. Сэдвийн хүрээнд Монгол Улсын сэтгэл судлалын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, сэтгэл судлалын мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо, хэрэгцээ шаардлага, хүний нөөц бүрдүүлэлт, сэтгэл судлаачид мэргэжлээрээ ажиллах боломж нөхцөл болон гадаадын зарим орны туршлага, эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судлахыг зорилоо. Судалгааны мэдээллийг интернэтийн нээлттэй эх сурвалжууд болон БШУЯ, ХНХЯ, Нээлттэй нийгэм форум, Боловсролын хүрээлэн, Стандарт хэмжил зүйн газар, зарим их, дээд сургуулиудаас авсан мэдээлэлд тулгуурлан гүйцэтгэв. Ингэхдээ зарим мэдээллийг утсаар болон биечлэн лавлах, ярилцлага хийх замаар тодруулсан болно. Мэдээлэл цуглуулах явцад сэтгэл судлалын талаар ном, товхимол, гарын авлага, судалгааны материалууд хомс байсан бөгөөд тэр дундаа гадаад орнуудын туршлагыг судалсан байдал хангалтгүй, үндсэндээ судлагдаагүй сэдэв болох нь ажиглагдав. Иймд гадаад орнуудын туршлага, эрх зүйн зохицуулалтыг судлахдаа бие даасан хуультай дараах 3 орныг сонгон судалсан болно. Үүнд: 1) Филиппин Улс; 2) Япон Улс; 3) Бүгд Найрамдах Намиби Улс. Судалгааны багийн зүгээс богино хугацаанд аль болохоор боломжтой хэмжээнд мэдээлэл, материал цуглуулж, олдсон мэдээллийн түвшинд боловсруулалт хийсэн болно. СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ 1. Монгол Улсын сэтгэл судлалын өнөөгийн байдал Өнөө үед сэтгэл судлал бол хүн судлалын хамгийн эрчимтэй, хурдтай хөгжиж байгаа салбарт тооцогдох бөгөөд оюун ухаан, зан үйлийг судалдаг томоохон шинжлэх ухааны салбар юм. Гэхдээ сэтгэл судлал нь зөвхөн хүнийг судалдаг гэж үзвэл учир дутагдалтай. Хүний анатоми-физиологи, сурган хүмүүжүүлэх зүй гэх мэт олон шинжлэх ухааныг хамруулан судалдаг байна. "Сэтгэл судлал" гэдэг үг нь өөрөө грек хэлний psyche гэсэн үгнээс гаралтай ба шууд утгаараа "амьсгал, сүнс, сэтгэл" гэсэн утгатай байдаг байна.99 Сэтгэл судлалын түүхийн туршид хүний оюун ухаан, зан үйлийг тайлбарлах янз бүрийн онол, үзэл санаанууд гарч байсан бөгөөд үүнийг дагаад сэтгэлгээний сургуулиуд ч бий болсон байна100 (Структурализм: Бүтэц, үзэл нь хамгийн эртний сэтгэлгээний сургууль, Функционализм: Хүний ухамсар, зан үйлийн зорилгод анхаарлаа төвлөрүүлсэн сэтгэлгээний сургууль, Психоанализ: Ухамсаргүй оюун ухаан хүний зан төлөвт хэрхэн нөлөөлж байгааг голчлон үздэг сургууль гэх мэт) 99 http://npost.mn/a/173473 100 https://www.verywellmind.com/psychology-4014660
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw