8 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 8 УДИРТГАЛ Судалгааны захиалгын дагуу “Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо ба цалин хөлсний систем: Олон улсын туршлага, зөвлөмж” сэдэвт харьцуулсан судалгааны ажлыг УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнд гүйцэтгэв. Судалгааны хамрах хүрээ: Судалгааны ажлыг захиалагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэх боломжийг судлах зорилгоор гүйцэтгэлээ. Сэдвийн хүрээнд дараах 2 бүлэг асуудлыг гүнзгийрүүлэн судалж, харьцуулсан шинжилгээ хийсэн болно. Үүнд: 1) Эрүүл мэндийн тогтолцоон дахь олон улсын санхүүжилтийн загварууд, тэдгээрийн онцлог, давуу болон сул талууд, шилжилтийн эдийн засагтай орнуудын эрүүл мэндийн санхүүжилтийн загвар ба түүний шинэчлэл, олон улсын байгууллагуудаас гаргасан эрүүл мэндийн санхүүжилтийн талаарх зөвлөмж болон бусад орнуудын эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны загвар, бодлого-эрх зүйн орчин, санхүүжилтийн арга, механизмын талаарх практик туршлага 2) Эрүүл мэндийн тогтолцоон дахь эмч, эрүүл мэндийн ажилтнуудын цалин хөлсний систем, тэдгээрийн онцлог, давуу болон сул талууд, шилжилтийн эдийн засагтай орнуудын эрүүл мэндийн салбарын цалин хөлсний шинэчлэлийн бодлого, эрх зүйн орчин, цалин, урамшууллын механизмын талаарх практик туршлагуудыг харьцуулан судаллаа. Судалгаанд эрүүл мэндийн санхүүжилтийн олон улсад түгээмэл хэрэглэгдэж байгаа загваруудыг нутагшуулсан орнуудын төлөөллүүд, мөн эрүүл мэндийн ажилтнуудын цалин хөлсний дэвшилтэт системийг нэвтрүүлсэн, манайхтай ижил шилжилтийн эдийн засагтай орнуудын төлөөллүүд болох АНУ, Израил, БНСУ, Шинэ Зеланд, Япон, Перу, ОХУ, Казахстан, Монгол зэрэг орнуудыг хамруулав. Судалгааны тайлан 4 бүлэгтэй: Нэгдүгээр бүлэгт, дэлхий дахинд бүрэлдэн бий болсон эрүүл мэндийн тогтолцоо ба санхүүжилтийн загварууд, тэдгээрийн онцлог, давуу болон сул талууд, эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо бүрдэхэд нөлөөлөх хүчин зүйлс зэрэг асуудлуудыг хамруулснаас гадна дээрх тогтолцооны жишгийг тогтоосон сонгодог загвартай Герман, Канад, Франц, Их Британи, АНУ, Япон орнуудын туршлага, шилжилтийн эдийн засагтай орнуудад явагдаж буй эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл зэрэг асуудлуудыг хөндөн судалсан. Мөн улс орнуудын орлогын түвшинд эрүүл мэндийн салбарын үр нөлөөг хэмжих үзүүлэлтүүд ямар байгааг гарган, Монгол Улстай харьцуулан харуулсан болно. Хоёрдугаар бүлэгт, эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны олон улсын практик туршлагуудыг харьцуулан судалсан. Судалгаанд АНУ, Израил, БНСУ, Шинэ Зеланд, Япон, Перу, Казахстан, Монгол зэрэг орнуудыг хамрууллаа. Гуравдугаар бүлэгт, дэлхий дахинд бүрэлдэн бий болсон эрүүл мэндийн салбарын цалин хөлсний системийн олон улсын жишиг, аргачлал, давуу болон сул талууд, цалин хөлсний санхүүжилтийн эх үүсвэр ба олгох механизм, ДЭМБ, Дэлхийн банкнаас эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлстэй холбоотой гаргасан зөвлөмж, олон улсад нийтлэг дагаж мөрдөх стратеги болон баримтлах зарчмуудын талаарх мэдээллийг оруулсан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw