Судалгааны эмхэтгэл-боть 37

192 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 192 Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд ба мужийн боловсролын зөвлөлөөс гаргах удирдамж, зөвлөгөө, тусламж Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд ба мужийн боловсролын зөвлөлийн зүгээс дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахад муж, хотын түвшинд удирдамж, зөвлөгөө, туслалцаа үзүүлж болно. Бусад зүйлс Сургууль дээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг дүгнэхдээ дээрэлхэх гэмт хэргийг эрт илрүүлэх, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг нь зөв үнэлж, дээрэлхэх явдлыг нуун дарагдуулахгүй, эрт илрүүлж байсан эсэхийг тодорхойлно. Дээрэлхэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш гурван жилийн дотор хуулийн хэрэгжилтийн байдлыг үнэлж, цаашид сайжруулах шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Сургуулийн орчинд дээрэлхүүлсний улмаас сэтгэлийн түгшүүрт автаж, багагүй хугацаанд хичээлдээ явах боломжгүй болсон хүүхдэд суралцахад нь дэмжлэг үзүүлэх тал дээр засгийн газар хянаж, дэмжлэг үзүүлэх ёстой. II. Бусад хуулийн зохицуулалт Кибер аюулгүй байдлын стратеги 2021 2021 оны 3-р сарын байдлаар Үндэсний цагдан сэргийлэхийн газраас явуулсан судалгаагаар 18-аас доош насны 1819 хүүхэд 2020 онд нийгмийн сүлжээтэй холбоотой гэмт хэргийн хохирогч болсон болохыг тогтоожээ. Хохирогчдын бараг 90 хувь нь бага, ахлах сургуулийн сурагчид байсан бөгөөд үүний 35,3 хувийг твиттер ашиглагч эзэлж байна. Хэдийгээр 2019 оны мөн үетэй харьцуулахад 12,6%-аар буурсан боловч 2013 оноос хойш сүүлийн 5 жилд 4.6 хувиар өссөн үзүүлэлттэй байжээ.204 2021 оны 9 сард Кибер аюулгүй байдлын 3 дахь стратеги төлөвлөгөөг батлан гаргасан байна. Үндсэн зарчим нь мэдээллийн чөлөөт урсгалын баталгаа, хуулийн засаглал, нээлттэй байдал, бие даасан байдал, олон талт хамтын ажиллагаатай байна гэж тусгажээ. Ирэх 3 жилд хэрэгжүүлэх стратегийн зорилго, чиглэл: 1. Нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэх: - Дижитал аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх; 2. Аюулгүй байдал, дижитал нийгмийг ухамсарлах: - Нийгэм болон хувь хүнийг хамгаалах кибер аюулгүй байдлын орчныг бүрдүүлэх; - Кибер халдлагад хариу өгөх бэлэн байдлыг хангах; 3. Японы үндэсний аюулгүй байдлыг хангах: - Чөлөөт, шударга, аюулгүй цахим орон зайг хангах; - Кибер аюулгүй байдлын хамгаалалт, урьдчилан сэргийлэх чадварыг бэхжүүлэх; - Олон улсын хамтын ажиллагааны оролцоог дээшлүүлэх; - Хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх зорилгоор баталсан байна. Интернэт орчинд үйл ажиллагаа явуулдаг GREE, CyberAgent, DeNA, Facebook Japan, Mixi, LINE, Twitter Japan зэрэг операторууд нэгдэн “Өсвөр үеийнхний интернет ашиглалтын орчныг сайжруулах зөвлөл”-ийг олон нийтийн сүлжээгээр дамжуулж хүүхдийг гэмтээх аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх явдлыг сурталчлах зорилгоор 2017 онд байгуулсан. Зөвлөл нь хүүхдийн аюулгүй интернэт орчныг бүрдүүлэхээр мэдээлэл солилцох, судалгаа, боловсрол, 204 Кибер гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын туршлага ба эрх зүйн орчин СТ-21/230

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw