54 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 54 Өнгөрсөн таван жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт улсаас хуваарилсан төсөв 1.5 дахин өссөн боловч ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь 2019 оны жилийн эцэст дөнгөж 2.2 хувьд хүрч, энэ нь 2000 оны эхний арваад жилээс доогуур түвшинд байна. Эрүүл мэндийн салбарын улсын санхүүжилт ийм түвшинд байх нь төр болон эрүүл мэндийн даатгалын багцын санхүүжилтээр бүх хүн амыг тусламж, үйлчилгээнд бүрэн хамруулах хэрэгцээг хангах боломжгүй бөгөөд, багцуудын санхүүжилт нь тусламж. үйлчилгээний үйлдвэрлэлийн зардлаас бага байж болзошгүй. Тиймээс эрүүл мэндийн салбар нь Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого 2017-2026-д тодорхойлсны дагуу Засгийн газраас улсын санхүүжилтийг ДНБ-ний 5%-иас доошгүй түвшинд авах шаардлагатай гэж үзсэн.48 Хууль эрх зүйн орчин: Монгол Улсын эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог дараах хуулиар зохицуулж байна. Эрүүл мэндийн тухай хууль Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль Эрүүл мэндийн даатгалын тухай хууль Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль Засгийн газрын тусгай сангийн тухай хууль Төсвийн тухай хууль Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль Эрүүл мэндийн санхүүжилтийн бодлогын хүрээнд Засгийн газар Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого, төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, эмийн талаар төрөөс баримтлах бодлогуудыг баталсан. Эрүүл мэндийн санхүүжилтийн асуудлаарх стратегийн баримт бичигт49 худалдан авагч (ЭМДЕГ)-ийг илүү бие даасан бoлгох, нэг сан, нэгдсэн тусламж, үйлчилгээний багцад шилжих, илүү үр дүнтэй худалдан авалт, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилт, гэрээлэлтийг нэвтрүүлэх талаар дурдсан байдаг. ЭМДЕГ одоогоор улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудыг сонгон шалгаруулж, худалдан авах гэрээ байгуулдаг. 50 Эмнэлгийн түсламж, үйлчилгээний тухай хууль (21.2-р зүйл)-ийн дагуу тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээгээр үзүүлнэ гэж заасан.51 Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд (16.2-р зүйл) ЭМДЕГ-аар дамжуулж ЭМЯ-ны нэрийн өмнөөс улсын төсвөөс санхүүждэг тусламж, үйлчилгээг худалдан авах боломжийг олгосон бөгөөд Засгийн газрын 2017 оны 156 тоот тогтоолоор зохицуулалтыг баталсан нь худалдан авалтын үйл ажиллагаа нэг худалдан авагчийн загвар руу шилжиж буй эхний алхам юм. Одоогоор эрүүл мэндийн салбарын үндсэн санхүүжилтийг улсын төсөв, ЭМДС гэсэн хоёр эх үүсвэрээр тусдаа хоёр санд төвлөрүүлж байгаа бөгөөд Төсвийн тухай хуульд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэхээр заасан байдаг бол Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд үндэсний хэмжээнд нэг ЭМД-ын сантай байна гэдэг. Тиймээс эрүүл мэндийн салбарт улсын бүх эх үүсвэрийг нэг санд төвлөрүүлэх тогтолцоог хараахан бий болгож чадаагүй байна. 48https://mohs.gov.mn/uploads/userfiles/files/TA%209386_Technical%20Report_1_MON_LAST%2016022019.pdf 49 https://www.legalinfo.mn/law/details/5690 50https://mohs.gov.mn/uploads/userfiles/files/TA%209386_Technical%20Report_1_MON_LAST%2016022019.pdf 51 https://www.legalinfo.mn/law/details/11929
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw