55 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 55 Төсвийн тухай хуулиар эрүүл мэндийн салбарт төсвийн төлөвлөлт, санхүүжилттэй холбоотой олон асуудлууд өөрчлөгдсөн. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгчдэд зориулж төсвийн төлөвлөлт, төсөв батлах, төсвийн гүйцэтгэлийн журамд өөрчлөлт орсон. Төсвийн тухай хууль орон нутгийн засаг захиргаа, байгууллагуудад төсөвтэй холбоотой шийдвэр гаргах орон зайг нэмэгдүүлсэн байна. Одоогоор үр дүнд суурилсан төсөвлөлт (ҮДСТ)-ийг эрүүл мэндийн анхан шатны тусламжид болон ЭМДС-аас санхүүжүүлдэг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэгжүүлж байна. Мөн цар тахалтай холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоолын дагуу Ковид-19-ийн эсрэг тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилт олгож байна.52 Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо Эрүүл мэндийн даатгал ЭМДЕГ нь ЭМЯ-ны харьяанд 2017 оны 12-р сард Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байдлаар байгуулагдсан. Одоогийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг НДЕГ цуглуулж, ЭМДЕГ-т шилжүүлснээр ЭМД-ын зардлыг тусламж, үйлчилгээ үзүүлэгчдэд хуваарилдаг. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд Засгийн газар ЭМДын хураамжийн хэмжээг жил бүр батлах ёстой гэж заасан.53 Иргэдийн төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийн дүн 12,5 хувь бөгөөд үүнээс 2 хувийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд зарцуулдаг.54 Төрөөс шимтгэлийг нь хариуцдаг даатгуулагчид нь 50 хувиас илүүг эзэлж байгаа хэдий ч ЭМДС-ийн орлогын зөвхөн 15 хувийг бүрдүүлж байна. Эрүүл мэндийн даатгалын хүн амын хамралт 2014 онд 86% байсан бол 2016 оны эцэс гэхэд 76% болж буурсан гэж Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны дэмжлэгтэй хэрэгжүүлсэн төслийн 2017 оны ЭМД-ын орлого, зардлын дүн шинжилгээ тайланд дурдсан байна. Хамралт буурсан нь 2015-2016 оны эдийн засгийн хямралын нөлөөгөөр бий болсон ажилгүйдэл, санхүүгийн тогтворгүй байдал, 2015 оны Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн шимтгэлийг нэмэгдүүлсэн зэрэгтэй холбоотой. 2010-2017 онд ЭМДС-ийн орлого нэрлэсэн дүнгээрээ гурав дахин өссөн байна. 52 Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, 2021 http://www.emd.gov.mn 53 ttps://mohs.gov.mn/uploads/userfiles/files/TA%209386_Technical%20Report_1_MON_LAST%2016022019.pdf 54 Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээний талаарх харьцуулсан лавлагаа мэдээлэл : Монгол Улс болон гадаадын зарим орны мэдээлэл СТ-21/407
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw