Судалгааны эмхэтгэл-боть 37

50 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 50 зөвхөн гажиг заслын эмчилгээ гэх мэт тодорхой төрлийн үйлчилгээгээр хязгаарлагддаг онцлогтой. Улсын болон хувийн эмнэлгүүд үндэсний эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ үзүүлдэг тул хувийн эрүүл мэндийн даатгал төдийлөн хөгжихгүй байна. 2.6.ПЕРУ УЛС Перу Улс 32 сая хүн амтай хөгжингүй орон бөгөөд нэг хүнд ногдох ДНБ нь 13,300 ам.доллар, дундаж наслалт 74 жил бөгөөд 224 орноос 126-д орж байна. Эрүүл мэндийн зардлын хэмжээ ДНБ-ний 5.6 хувьтай тэнцэж байна. Эрүүл мэндийн тогтолцоо нь универсал (Бевериджийн) загвартай орон юм. Нийт хүн амын 60%-д Эрүүл мэндийн яам, 30%-д Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, 10%-д Зэвсэгт хүчин, цагдаа, хувийн хэвшил эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. 2016 оны байдлаар эрүүл мэндийн даатгалын орлого 10,7 тэрбум ам.долларт хүрч үүний 65,3%-ийг шимтгэл, татвараас үлдсэн хувийг бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн байна. Хууль эрх зүйн зохицуулалт: Үндсэн хуулийн39 9 дүгээр зүйлд Төр нь эрүүл мэндийн гол үйлчилгээ үзүүлэгч бөгөөд "Төрөөс эрүүл мэндийн бодлогыг тодорхойлж хүн бүрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх олон талт болон төвлөрсөн бус хэрэгжилтийг хариуцах" үүрэгтэй. 6 дугаар зүйлд “Төр эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах баталгаа өгдөг” 7 дугаар зүйлд “хүн бүр эрүүл мэндээ хамгаалах эрхтэй” гэж хүний эрхийг баталгаажуулсан байна. Эрүүл мэндийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын хууль (Universal Health Insurance Act), Үндсэн хууль (Constitution of the Republic of Peru)40-аар тус тус зохицуулж байна. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоо: Перу Улс Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 5,6%-ийг эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг. Тодруулбал, жилд нэг хүнд ногдох эмнэлгийн үйлчилгээний дундаж зардал нь 369 ам.доллар байна. Эрүүл мэндийн санхүүжилтийн 54%-ийг улсын төсвөөс, 39%-ийг хувь хүний үйлчилгээний төлбөрөөс, 7%-ийг бусад эх үүсвэрээс бүрдүүлдэг. Эрүүл мэндийн салбарын ерөнхий үзүүлэлт Үзүүлэлт 2017оны байдлаар Эрүүл мэндийн тогтолцооны үзүүлэлт Эмнэлгийн ор (1000 хүнд ногдох) 1.5 Их эмч (10000 хүнд ногдох) 1.3 Сувилагч, эх баригч (10000 хүнд ногдох) 2.4 Эм зүйч (10000 хүнд ногдох) Шүдний эмч (10000 хүнд ногдох) 0.1 Эрүүл мэндийн салбарын зардлын үзүүлэлт ДНБ-д эрүүл мэндийн зардлын эзлэх хувь 5.6% Улсын төсөвт эрүүл мэндийн зардлын эзлэх хувь 15% Нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал (ам.доллар) 369 ам.доллар Хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт Дундаж наслалт 76.52 жил Нялхсын эндэгдэл (1000 амьд төрөлтөнд) 10.3 нас баралт 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл (1000 амьд төрөлтөнд) 13.2 нас баралт Эхийн эндэгдэл (100000 амьд төрөлтөнд) 88 нас баралт 39 https://www.constituteproject.org/constitution/Peru_2009?lang=en 40 https://www.socialprotection-toolbox.org/practice/perus-legal-framework-rights-health-care

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw