52 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 52 Үнэгүй эмнэлгийн тусламжийн баталгаат хэмжээ болон нийгмийн эрүүл мэндийн заавал даатгалын тогтолцооны хүрээнд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээний тарифыг Казахстан Улсын Эрүүл мэндийн яам баталдаг. Мөн энэхүү тарифыг тогтоох журам, аргачлалыг бас тус яам тогтооно. Үнэгүй эмнэлгийн тусламж үзүүлэх эрүүл мэндийн субъектүүдийн санхүүжилтийг дараах байдлаар олгодог. улсын эрүүл мэндийн субъектүүдийн хувьд тусдаа санхүүжилтийн төлөвлөгөөний /индивидуальный план/ дагуу; бусад эрүүл мэндийн субъектүүдэд төсвийн хөтөлбөрийн захирагч, эсхүл нийгмийн эрүүл мэндийн даатгалын сантай хийсэн гэрээний үндсэн дээр олгоно. Жич: Эрүүл мэндийн субъектүүд – эрүүл мэндийн байгууллагууд, мөн эрүүл мэндийн болон эмийн үйл ажиллагаа тогтмол явуулдаг хувь хүмүүсийг хэлнэ.43 Эрүүл мэндийн санхүүжилтийн зарцуулалт: Санхүүжилтийг дараах чиглэлээр зарцуулдаг.44 үнэ төлбөргүй эмнэлгийн тусламжийн баталгаат хэмжээний хүрээнд эрүүл мэндийн субъектийн үйлчилгээний төлбөр; эрүүл мэндийн байгууллагын материал, техникийн тоног төхөөрөмж; эм, ховор эм, цус, түүний бүрэлдэхүүн хэсэг, вакцин болон иммунобиологийн бусад эм, түүнчлэн эмнэлгийн бүтээгдэхүүн болон техник хэрэгсэл худалдан авах; халдварт өвчний тохиолдол, тархалтыг арилгах; эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг сургах, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах; анагаах ухааны, шинжлэх ухааны ололт амжилтыг хөгжүүлэх, нэвтрүүлэх; Казахстан Улсын хууль тогтоомжоор хориглоогүй бусад зардал. Эрүүл мэндийн субъектүүдийн үйлчилгээний төлбөрийг эмнэлгийн үйлчилгээний чанар, хэмжээний хувьд гэрээт үүргийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээний үр дүнг харгалзан Эрүүл мэндийн яамнаас тогтоосон журмаар төлдөг. Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн хэрэгслийн эргэлтэд хамрагдах субъектүүдэд эмийн үйлчилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн яамнаас тогтоосон журмаар төсвийн хөтөлбөрийн захирагчид эсвэл, нийгмийн эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог байна. Ковид-19 үеийн эрүүл мэндийн санхүүжилт:45 Коронавирусийн халдвар үүсэх, тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсын эрүүл мэндийн байгууллагуудыг тусгай хамгаалалтын хэрэгслээр хангах ажлын хүрээнд Казахстан Улсын засгийн газрын нөөц хөрөнгөөс нийт 17 тэрбум тенге төсөвлөсөн. 2020 оны 1-р сарын 29-нд (эхний ээлж) 1 609 616.50 мянган тенге; 2020 оны 2-р сарын 21-нд (хоёр дахь ээлж) 428,227.18 мянган тенге; 2020 оны 2-р сарын 11-нд (гурав дахь ээлж) 38,899.31 мянган тенге; 43 Об утверждении правил ведения учета субъектов здравоохранения, оказывающих медицинскую помощь в рамках гарантированного объема бесплатной медицинской помощи и (или) в системе обязательного социального медицинского страхования, https://adilet.zan.kz/rus/docs/V2000021619 44 https://egov.kz/cms/ru/articles/Health-care-financing 452020 оны 8-р сарын 11-ний байдлаар, https://www.Ковид19healthsystem.org/countries/kazakhstan/livinghit.aspx?Section=4.1%20Health%20financing& Type=Section
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw