Судалгааны эмхэтгэл-боть 37

176 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 176 СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ХЭСЭГ БҮЛЭГ I. СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХЬ ХҮЧИРХИЙЛЭЛ, ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДААС БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО, НИЙТЛЭГ ЗӨВЛӨМЖ 1.1 ДЭЛХИЙН НИЙТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Дэлхийн бүх улс оронд хүүхдийн хүчирхийлэл, дээрэлхэлтийн асуудал хурцаар тавигдаж, анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудын нэг болж байна. Сургуулийн хүчирхийлэл, тухайлбал, бие махбодын, сэтгэл зүйн болон бэлгийн хүчирхийлэл, дээрэлхэлт бүх улс оронд тохиолдож байна. Үндсэн шалтгаанууд нь жендэр, нийгмийн хэм хэмжээ, орлогын тэгш бус байдал, гадуурхалт, зөрчил зэрэг өргөн хүрээний бүтцийн болон нөхцөл байдлын хүчин зүйлсээс шалтгаалдаг байна. Жил бүр 246 сая хүүхэд, өсвөр насныхан ямар нэг хэлбэрээр сургуулийн хүчирхийлэлд өртдөг гэсэн тоон мэдээлэл байдаг. Сургуулийн хүчирхийллийн хамгийн түгээмэл хэлбэр нь дээрэлхэлт байдаг байна. Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлт нь хүүхдийн сурч боловсрох, эрүүл байх эрхийг зөрчдөг бөгөөд энэ нь урт хугацаанд насанд хүрэгчдийн амьдралд нөлөөлдөг. Сургуулийн хүчирхийлэлд бие махбодын хүчирхийлэл түүний дотор бие махбодын шийтгэл багтдаг. Тухайлбал, - Сэтгэл зүйн хүчирхийлэл, хэл амаар доромжлох; - Бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх, дарамтлах; - Дээрэлхэлт, кибер дээрэлхэлт. Дээрэлхэх нь зан үйлийн шинжтэй бөгөөд хохирогч, дээрэлхэгч хажууд байгаа хүмүүст сөрөг нөлөө үзүүлдэг. Дээрэлхэх гэдэг нь “сургуулийн насны хүүхдүүдийн дундах хүч чадлын тэнцвэргүй байдлыг бодитойгоор илэрхийлсэн хүсээгүй, түрэмгий зан үйл” юм. Энэ зан үйл нь цаг хугацааны явцад давтагддаг, эсхүл давтагдах магадлалтай байдаг. Дээрэлхэх зан үйл нь цохих, өшиглөх, эд хөрөнгийг сүйтгэх зэрэг бие махбодын шинжтэй, шоолох, доромжлох, заналхийлэх, цуурхал тараах, бүлгээс гадуурхах зэрэг үг хэллэг болон харилцааны шинжтэй үйлдлүүдээр илэрдэг. Дээрэлхэх, цахим дээрэлхэлт нь хүүхэд, өсвөр үеийнхний санаа зовоосон гол асуудал болж байна. Сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэлтийг бусад сурагчид, багш нар болон сургуулийн ажилтнууд үйлддэг. Үе тэнгийнхний үйлдсэн хүчирхийлэл, боловсролын байгууллага, эсвэл тэдний төлөөлөгчдийн үйлдсэн хүчирхийллийг хооронд нь ялгах нь чухал бөгөөд энэ нь хүчирхийллийн нөлөөлөл болон хариу арга хэмжээнд нөлөөлдөг байна. Сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэлтийн ихэнх нь жендэртэй холбоотой байдаг. Жендэрт суурилсан хүчирхийлэл нь бие махбод, бэлгийн болон сэтгэл зүйн гэмтэл, эсвэл хүйсээр ялгаварлан гадуурхалтад үндэслэн хэн нэгний эсрэг хор хөнөөл (harm) учруулах ба жендэрийн үүргийн хүлээлт, хэвшмэл ойлголт болон хүйстэй холбоотой эрх мэдлийн ялгавартай байдал гардаг байна. Амьдралын түвшин, хэл, соёлын цөөнх, иргэншил, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зэрэг хамгийн эмзэг бүлгийн хүүхэд, өсвөр насныхан сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэлтэд өртөх эрсдэлтэй байдаг байна. Хүйсийн хувьд хүчирхийлэл, дээрэлхэлтэд өртөх байдал адил боловч эзлэх хувь харилцан адилгүй байдаг байна. Тухайлбал, Охид бэлгийн хүчирхийлэлд, хөвгүүд сургуульд байхдаа охидыг бодвол бие махбодын шийтгэлд өртөх магадлал өндөр

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw