66 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 66 Боловсрол- Боловсрол, эрдмийн зэрэг цолноос хамааран цалин хөлсний хэмжээ харилцан адилгүй байдаг. Ажлын туршлага- ажилласан жилээс шалтгаалж эрүүл мэндийн ажилтны цалин хөлс ялгаатай байна. Гүйцэтгэлийн үр дүн - ажлын гүйцэтгэлийн үр дүнгээс хамааран цалин хөлс ялгаатай тогтоно. Ялангуяа эрүүл мэндийн салбар дахь гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоотой үед. Удирдлагын нэмэгдэл - удирдах албан тушаалд ажиллаж буй этгээд өөрийн хариуцаж буй газар хэлтсийнхээ амжилтаас хамаарч цалин, урамшуулал авна. Тухайлбал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн нэмэгдэл нь тухайн тасгийн ажлын үр дүн, амжилттай шууд хамааралтайгаар өөрчлөгдөж болно. Мэргэжлийн холбооны гишүүнчлэл - мэргэжилтэй холбооны гишүүнчлэл, мэргэжлийн сертификат авсан байдал зэрэг нь цалин хөлсөд нөлөөлөх тохиолдол бий. Тухайлбал яаралтай тусламж үзүүлэх ур чадварын сертификат эсвэл хүүхдийн хөгжлийг алтан стандартаар үнэлж, оношлох ур чадварын сертификатыг зохих мэргэжлийн нийгэмлэгээс нь авсан бол цалин нэмэгдэх жишиг байдаг. Хөдөлмөрийн хүнд нөхцөл- ажлын байрны орчны сөрөг нөлөөлөл, эрсдэлт хүчин зүйлс зэрэг нь цалин хөлсийг нэмэх шалтгаан болно. Тухайлбал химийн тариа найруулдаг сувилагч, туяа эмчилгээний эмч гэх мэт Илүү ажлын гүйцэтгэл - илүү цагаар, эсхүл гадаа олон цагаар ажиллаж байгаа ажилтан нийгэм-эрүүл мэндийн хувьд ахиу зардал гаргасанд тооцогддог тул илүү цалин авах шаардлагатай болдог. Цалингийн ангилал, шатлал- гарааны цалин, дундаж цалин, хамгийн их цалин гэх зэрэг шатлалууд байж болох бөгөөд улсын байгууллагад ажиллагсдын цалин хувийн байгууллагатай харьцуулахад харьцангуй уян хатан бус байдлаар тогтоогддог. Ажил, мэргэжлийн зэрэг - туслах мэргэжилтэн, мэргэжилтэн болон ахлах мэргэжилтнүүдийн цалин харилцан ялгаатай байна. Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлт- ажиллах хүчний хомсдол байна гэж үзвэл ажил олгогчид чадвар сайтай ажилтныг татахын тулд гарааны сайн цалинг санал болгож болно. Тухайлбал алслагдмал нутагт эмч нарыг татахын тулд цалин урамшууллыг нэмэгдүүлэх бодлого баримтална. Засгийн газрын бодлого, эрх зүйн зохицуулалт- цалин, хөлстэй холбоотой хууль, журам, бичиг баримтууд нь цалин хөлсийг тогтоох үндэслэл болно. Жишээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, төр захиргааны байгууллагад ажиллагсдын цалингийн итгэлцүүр гэх мэт. Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага - Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр санал, санаачилга гарган идэвхтэй ажиллаж болно. Бодлогын хүчин зүйлс: Төсвөөс олгож буй эрүүл мэндийн салбарын зардлын улсын нэгдсэн төсвийн зардалд эзлэх хувь - тухайн улс эрүүл мэндийн салбартаа хэр анхаарч байгаа вэ гэдгийг энэхүү үзүүлэлтээр тодорхойлно. Улсын эмнэлгийн салбарт ажиллагсдын тоо- нэг ажилтанд ногдох зардлын хэмжээг үүгээр тогтооно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw