105 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 105 Манай улсад ч гэсэн энэ хэрэгцээ шаардлагыг мэдэрч сэтгэл судлалаар суралцах хүсэлтэй оюутнуудын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Зөвхөн МУИС-д сэтгэл судлалаар элсэгчдийн тоо гэхэд л 2015 оноос хойш хоёр дахин нэмэгджээ.118 Харамсалтай нь манай улсад шүүх, прокурор, цагдаа, батлан хамгаалах, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэрэг цөөн байгууллагуудад мэргэжлийн сэтгэл зүйчийн орон тоогоор ажиллаж байна. Гэхдээ хууль тогтоогчид энэ мэргэжлийн чухлыг ойлгож холбогдох хууль тогтоомжуудад сэтгэл зүйч ажиллах заалтыг тусгадаг ч гэсэн холбогдох газруудад орон тоо, төсөв мөнгийг нь шийдэхгүй байгаагаас хууль тогтоомжууд хэрэгжихгүй, төгссөн мэргэжилтнүүд ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. (Дэлгэрэнгүй судалгааны 3 дахь сэдвээс харна уу) Жишээ нь: 2002 онд Бага, дунд боловсролын тухай хуульд Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулахаар заасан ч энэ нь өнөөдөр хүртэл бодит ажил болоогүй байна. Мөн УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Хүний хөгжил” гэсэн хоёрдугаар бүлгийн 2.1.22-т “Сурагч болон багшид сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, суралцагчдад мэргэжлээ сонгох, ирээдүйгээ төлөвлөхөд нь зөвлөн туслах чиг үүрэгтэй сэтгэл зүйч мэргэжилтнийг сургууль бүрд ажиллуулна”, 2.1.23-д “Сэтгэл зүйч болон хүний хөгжлийн чиглэлээр хос мэргэжилтэн бэлтгэнэ” гэж заасан. Гэтэл Монгол Улсын хэмжээнд 2020 оны байдлаар ерөнхий боловсролын 839 сургуульд нийт 76 сэтгэл зүйч үндсэн орон тоогоор ажиллаж байна. Үүнээс 85.5 хувь буюу 65 нь мэргэжлийн сэтгэл зүйч, 14.4 хувь буюу 11 нь мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна.119 Дээрх хуулийн зохицуулалтыг харахад ерөнхий боловсролын сургууль бүрд сэтгэл зүйч байх ёстой бөгөөд өнөөдөр 763 сургууль мэргэжлийн сэтгэл зүйчгүй байна. Уг жишээнд дурдсан хууль, тогтоомжоос харахад ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллах эрх зүйн орчин бүрэн бүрдсэн гэлтэй. Манай улсад сэтгэл судлаачдын хөдөлмөр эрхлэлтийг салбараар нь ангилвал ажил олгогчид дараах байдалтай байна.120 № Хөдөлмөр эрхэлж буй салбар Хувь 1 Эмнэлэг - төрийн, орон нутгийн, хувийн 38% 2 Бага, дунд сургууль - төрийн, орон нутгийн, хувийн 20% 3 Амбулторын эрүүл мэндийн үйлчилгээ 18% 4 Шүүх, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг 10% 4 Хувиараа хөдөлмөр эрхлэгчид 8% 5 Бусад 6% Сэтгэл судлаачид ихэвчлэн эрүүл мэндийн байгууллага, их, дээд сургууль болон шинжлэх ухааны (жишээлбэл, анагаах ухааны сургууль эсхүл эмнэлэг) салбарт ажиллаж 118 МУИС-ын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны тайлан УБ хот. 2020 он 119 https://www.meds.gov.mn/post/70624 120 1911 төгсөгч төгссөн байгаагаас 17.3 хувь буюу 331 нь мэргэжлээрээ ажиллаж байна гэсэн статистик мэдээлэл байдаг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw