38 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 38 Эрүүл мэндийн даатгал Израил Улс нь бүх нийтийн даатгалд хамрагдах үндэсний эрүүл мэндийн даатгал (NHI)- ын системтэй бөгөөд тус улсын иргэд болон байнга оршин сууж буй бүх иргэд эрүүл мэндийн төлөвлөгөө (HP) хэмээх ашгийн бус дөрвөн эрүүл мэндийн төлөвлөгөөөөс сонгох эрхтэй. Энэхүү эрүүл мэндийн дөрвөн төлөвлөгөө нь 1920-1940 оны хооронд анх бий болсон. Даатгуулагч нь төсвийн болон хувийн санхүүжилтээр дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авна. Санхүүжилтийн урсгал19 Израилийн эрүүл мэндийн даатгалын зардлын 63 хувийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлдэг бол 37 хувийг хувийн даатгалын эх үүсвэрээс санхүүжүүлдэг. Хувийн санхүүжилтэд хувь хүнээс гарах зардал (OOP) болон сайн дурын эрүүл мэндийн даатгал (VHI) бусад гадны тусламж хамаарна. Үндэсний эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг ерөнхийдөө эрүүл мэндийн татвар болон ерөнхий татвараас санхүүжүүлдэг. Эрүүл мэндийн татвар гэдэг нь 18-аас дээш насны бүх иргэн, оршин суугчдын төлж буй Үндэсний эрүүл мэндийн даатгалын шимтгэл бөгөөд Үндэсний даатгалын байгууллагад (NII) цуглардаг. Эрүүл мэндийн татварт дундаж цалингийн 60 хувь хүртэл цалинтай ажилчдын цалингийн 3%, түүнээс дээш хэмжээтэй цалинтай ажилчдын цалингийн 5-11 хувийн шимтгэл төлдөг. Хувиараа хөдөлмөр эрхлэгч нийт орлогоосоо, тэтгэвэрт гарсан хүмүүс тэтгэврээсээ ижил хувь хэмжээгээр эрүүл мэндийн татвар төлнө. Цалинтай ажил хийдэггүй, гэр бүлтэй эмэгтэйчүүд энэхүү татварыг төлөхөөс чөлөөлөгдөнө. Оюутнууд 19 https://www.euro.who.int/__data/assets/pdf_file/0009/302967/Israel-HiT.pdf 83 дахь тал Даатгуулагч Төсвийн санхүүжилт (орлогын татвар, эрүүл мэндийн татвар) Хувийн санхүүжилт Эрүүл мэндийн төлөвлөгөө (Health plan 1.2.3.4) Үндэсний даатгалын байгууллага Эрүүл мэндийн төлөвлөгөө (VHI) OOP буюу үйлчлүүлэгчдээс гарсан төлбөр Даатгалын үйлчилгээ үзүүлэгч Үйлчилгээ үзүүлэгч VHI буюу сайн дурын эрүүл мэндийн даатгал
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw