63 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 63 Тогтмол цалингийн систем - шилжилтийн эдийн засагтай ихэнх орнууд энэ хэлбэрийг ашиглаж байгаа бөгөөд эмч, эмнэлгийн ажилтны ажлын үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт байхгүй учраас ажил үйлчилгээний чанарыг сайжруулах, идэвхжүүлэх хөшүүрэг болж чаддаггүй. Нэгжийн үнэлгээнд суурилсан цалин хөлсний системийн үед эмнэлгийн ажилтнууд зөвхөн өөрийн хариуцсан бүртгэлтэй хүмүүст эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд тоон болон чанарын үзүүлэлтэд онцгойлон ач холбогдол өгдөггүйгээрээ сул талтай. Урамшуулалт цалингийн систем - энэ систем нь ихэвчлэн гэр бүлийн буюу өрхийн эмнэлэг давамгайлсан сайн тогтолцоотой орнуудад үйлчлэх бөгөөд эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын үр дүнд суурилсан тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээр олгогддог, санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг татан төвлөрүүлэх боломжтой дэвшилтэт, урамшууллын цалин хөлсний систем юм. Энэ системийн үед эмч, эмнэлгийн ажилтнууд тооны араас хөөцөлдөж аль болох өндөр үнэтэй эм тариа, үйлчилгээг өвчтөнүүдэд санал болгох сонирхол бий болдгоороо сул талтай. Олон улсын түвшинд урамшуулалт цалин хөлсний систем харьцангуй дэвшилтэт аргад тооцогддог боловч энэхүү системийг нэвтрүүлэхэд тодорхой хүндрэл бэрхшээлүүд тулгардаг байна. Тухайлбал, хуучин социалист орнууд буюу шилжилтийн эдийн засагтай орнуудад энэхүү системийг нэвтрүүлэхэд 1) төсөв-санхүүгийн нөөц хүрэлцээгүй, 2) эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны тасралтгүй, уян хатан байдал хангагдаагүй зэрэг шалтгаанууд нөлөөлдөг учраас нэвтрүүлэхэд хүндрэлтэй гэж олон улсын экспертүүд үзсэн байна. Гэсэн хэдий ч одоогийн цалин хөлсний систем нь эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын үр дүнг бодитой үнэлэх, ажил үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах хөшүүрэг болж чадахгүй байгаа учраас шилжилтийн эдийн засагтай олон улс орнууд эмч нарын ажлын үр дүн болон эдийн засгийн хөшүүргийн тэнцвэрийг хадгалсан байдлаар дэвшилтэт системийг нэвтрүүлэхийг зорьж байна. Эрүүл мэндийн салбар дахь цалин хөлсний систем ба тэдгээрийн эдийн засгийн үр нөлөөний харьцуулалт Эрүүл мэндийн салбар дахь цалин хөлсний систем Хэлбэр Эдийн засгийн үр нөлөө Идэвх санаачилгыг дэмждэг эсэх Идэвх санаачилгыг бууруулдаг эсэх Ажиллах хүчний зардлын өсөлтийг хязгаарладаг эсэх Урамшуулалт цалингийн систем (fee for service) Гүйцэтгэлээр Тийм Үгүй Үгүй Тогтмол цалингийн систем (salary) Цагаар Үгүй Тийм Тийм Нэг өвчтөнд ногдох тогтмол зардалд суурилсан цалингийн систем (capitation fee) Тогтмол гүйцэтгэлээр Үгүй Тийм Тийм Эх сурвалж: https://www.krasmed.ru/docs/opmspvupf/05_11.pdf 3.2. Шилжилтийн эдийн засагтай зарим орнуудын эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсний систем, шинэчлэлийн явц Шилжилтийн эдийн засагтай орнуудын хувьд гадаадын бусад оронд дэвшилттэйд тооцогдож буй ЭМ-ийн ажилтнуудын цалин хөлсний системээр баримжаалан өөрийн орны уламжлалт цалин хөлсний систем, улс орныхоо эдийн засгийн хүчин чадал, нөөц боломждоо тулгуурласан цалин хөлсний системийг эрүүл мэндийн салбарт мөрдүүлж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw