20 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 20 Хэрвээ эрүүл мэндийн үйлчилгээний нийгмийн шинж чанарыг онцгойлон авч үзэж байгаа бол иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлэхэд төрөөс заавал оролцох шаардлагатай болдог. Энэ тохиолдолд төрөөс эрүүл мэндийн салбарыг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх бөгөөд улсын төсвөөс санхүүжүүлэх зарчим Беверидж систем) үйлчилдэг. Жишээ нь, Их Британийн Үндэсний эрүүлийг хамгаалах систем үйлчлэх бөгөөд гол үзэл санаа нь эв санааны нэгдлийн зарчим буюу баян нь ядуудаа, эрүүл нь өвчтэй хүмүүстээ туслах зарчим үйлчлэх тул төвлөрсөн тогтолцоо бүхий төлөвлөлт-хуваарилалтын шинжийг агуулна. Энэ загвар нь өөрийн гэсэн давуу болон сул талтай. Тухайлбал, - өрсөлдөөн үгүй тул эрүүл мэндийн салбарын жам ёсны хөгжлийг идэвхжүүлэх хөшүүрэг бага, улмаар энэ нь эрүүл мэндийн үйлчилгээний чанарт нөлөөлөх сөрөг талтай, түүнчлэн салбарын бүтэц тогтолцоо уян хатан биш байдлаас шалтгаалж удирдлагын үр ашиггүй стратеги баримтлах, техник технологийн шинэчлэл удаашрах зэрэг сул талтай бол, - өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлого, тогтолцоо сайн учраас өвчлөл харьцангуй буурах, өртөг зардал багасах давуу талтай. Эрүүл мэндийн үйлчилгээний нийгмийн даатгалын (Бисмарк) загварын үед хүний эрүүл мэндийг “капитал” гэж авч үздэг. Энэ загварыг анх хэрэгжүүлсэн Германы канцлер Отто Бисмаркийн үеэс (1883-1889) ажилчин ангийг өвчлөх, золгүй тохиолдолд өртөх, тахир дутуу болох, хөгшрөх энэ бүх таагүй нөхцөлөөс хамгаалах зорилгоор олон янзын даатгалын хуулийг баталж мөрдүүлсэн. Энэ загварын гол зарчим нь эрүүл мэнд бол хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үнэт капитал гэх үзэлд тулгуурласан. Энэ загварын бас нэг онцлог нь төрийн эрүүл мэндийн даатгалын системээр дамжуулан орлогын дахин хуваарилалт хийдэгт оршино. Даатгалын тогтолцоо нь ядуу буурай иргэд, хөдөлмөрийн чадвар алдсан хүмүүсийн нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн дэм болж байдгаараа онцлогтой. Дээр дурдсан зах зээлийн, төрийн, нийгмийн даатгалын эрүүл мэндийн тогтолцооны үр нөлөө, тэдгээрийн давуу болон сул талуудыг тодорхой орнуудын жишээн дээр харьцуулан үзүүлэв. Нийгмийн даатгалын санхүүжилтийн загвар бүхий зарим орнуудын харьцуулалт Загварын төрөл Нийгмийн даатгалын Нийгмийн даатгалын Нийгмийн даатгалын Орнууд Герман Япон Канад Загварын үндсэн зарчим Эрүүл мэнд бол “хүний капитал”-ын чанарыг тодорхойлох үндсэн фактор. Эмнэлгийн үйлчилгээ- хүний эрүүл мэндийг хэвийн хэмжээнд байлгах зардлаар хэмжигдэнэ. Эрүүл мэндийн үйлчилгээ нь квази нийгмийн баялаг мөн. Эрүүл мэндийн заавал даатгал (ЭМЗД)-ын хөтөлбөр нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тодорхой хэсгийг санхүүжүүлнэ. Эрүүл мэндийн үйлчилгээ нь нийгмийн баялагт чиглэнэ. Эрүүл мэндийн системийг төрөөс хянах ёстой. ДНБ-д эрүүл мэндийн зардлын эзлэх хувь 8.1% 6.6% 8.7% Санхүүжилтийн эх үүсвэр Эрүүл мэндийн заавал даатгал-60% Эрүүл мэндийн сайн дурын даатгал-10% Улсын төсвийн санхүүжилт15% Хувийн эх үүсвэр-15% Эрүүл мэндийн заавал даатгал-60% Улсын төсвийн санхүүжилт-10% Олон нийтийн сангууд-10% Хувийн эх үүсвэр-20% Холбооны улс болон муж улсуудын төсвийн санхүүжилт-90% Хувийн даатгалын сангууд болон сайн дурын хандив10% 20 Хэрвээ эрүүл мэндийн үйлчилгээний нийгмийн шинж чанарыг онцгойлон авч үзэж байгаа бол иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлэхэд төрөөс заавал оролцох шаардлагатай болдог. Энэ тохиолдолд төрөөс эрүүл мэндийн салбарыг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх бөгөөд улсын төсвөөс санхүүжүүлэх зарчим Беверидж систем) үйлчилдэг. Жишээ нь, Их Британийн Үндэсний эрүүлийг хамгаалах систем үйлчлэх бөгөөд гол үзэл санаа нь эв санааны нэгдлийн зарчим буюу баян нь ядуудаа, эрүүл нь өвчтэй хүмүүстээ туслах зарчим үйлчлэх тул төвлөрсөн тогтолцоо бүхий төлөвлөлт-хуваарилалтын шинжийг агуулна. Энэ загвар нь өөрийн гэсэн давуу болон сул талтай. Тухайлбал, - өрсөлдөөн үгүй тул эрүүл мэндийн салбарын жам ёсны хөгжлийг идэвхжүүлэх хөшүүрэг бага, улмаар энэ нь эрүүл мэндийн үйлчилгээний чанарт нөлөөлөх сөрөг талтай, түүнчлэн салбарын бүтэц тогтолцоо уян хатан биш байдлаас шалтгаалж удирдлагын үр ашиггүй стратеги баримтлах, техник технологийн шинэчлэл удаашрах зэрэг сул талтай бол, - өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлого, тогтолцоо сайн учраас өвчлөл харьцангуй буурах, өртөг зардал багасах давуу талтай. Эрүүл мэндийн үйлчилгээний нийгмийн даатгалын (Бисмарк) загварын үед хүний эрүүл мэндийг “капитал” гэж авч үздэг. Энэ загварыг анх хэрэгжүүлсэн Германы канцлер Отто Бисмаркийн үеэс (1883-1889) ажилчин ангийг өвчлөх, золгүй тохиолдолд өртөх, тахир дутуу болох, хөгшрөх энэ бүх таагүй нөхцөлөөс хамгаалах зорилгоор олон янзын даатгалын хуулийг баталж мөрдүүлсэн. Энэ загварын гол зарчим нь эрүүл мэнд бол хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үнэт капитал гэх үзэлд тулгуурласан. Энэ загварын бас нэг онцлог нь төрийн эрүүл мэндийн даатгалын системээр дамжуулан орлогын дахин хуваарилалт хийдэгт оршино. Даатгалын тогтолцоо нь ядуу буурай иргэд, хөдөлмөрийн чадвар алдсан хүмүүсийн нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн дэм болж байдгаараа онцлогтой. Дээр дурдсан зах зээлийн, төрийн, нийгмийн даатгалын эрүүл мэндийн тогтолцооны үр нөлөө, тэдгээрийн давуу болон сул талуудыг тодорхой орнуудын жишээн дээр харьцуулан үзүүлэв. Нийгмийн даатгалын санхүүжилтийн загвар бүхий зарим орнуудын харьцуулалт Загварын төрөл Нийгмийн даатгалын Нийгмийн даатгалын Нийгмийн даатгалын Орнууд Герман Япон Канад Загварын үндсэн зарчим Эрүүл мэнд бол “хүний капитал”-ын чанарыг тодорхойлох үндсэн фактор. Эмнэлгийн үйлчилгээ- хүний эрүүл мэндийг хэвийн хэмжээнд байлгах зардлаар хэмжигдэнэ. Эрүүл мэндийн үйлчилгээ нь квази нийгмийн баялаг мөн. Эрүүл мэндийн заавал даатгал (ЭМЗД)-ын хөтөлбөр нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тодорхой хэсгийг санхүүжүүлнэ. Эрүүл мэндийн үйлчилгээ нь нийгмийн баялагт чиглэнэ. Эрүүл мэндийн системийг төрөөс хянах ёстой. - 8.1% 6.6% 8.7% Эрүүл мэндийн заавал даатгал-60% Эрүүл мэндийн сайн дурын даатгал-10% Улсын төсвийн санхүүжилт15% Хувийн эх үүсвэр-15% Эрүүл мэндийн заавал даатгал-60% Улсын төсвийн санхүүжилт-10% Олон нийтийн сангууд-10% Хувийн эх үүсвэр-20% Холбооны улс болон муж улсуудын төсвийн санхүүжилт-90% Хувийн даатгалын сангууд болон сайн дурын хандив10%
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw