Судалгааны эмхэтгэл-боть 37

178 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 178 БНСУ-ын Боловсролын яамны 2015 оны тайланд сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэлтийн гэмт хэргийн 75.5 хувь нь сургууль дотор, 24 хувь нь сургуулиас гаруур гардаг байна. АНУ-ын Кибер дээрэлхэлтийн судалгааны төвийн 2012 онд хийсэн судалгаагаар ахлах сургуулийн 20 мянган сурагч, ялангуяа эмзэг бүлгийн сурагчдын дунд сургуулийн дээрэлхэлт болон цахим дээрэлхэлт давхцаж байгааг тогтоосон байна. Хүчирхийлэл, дээрэлхэлтийн талаар хэнд ч хэлэхгүй байх, мэдээлэхгүй байх шалтгаан нь насанд хүрэгчид, ялангуяа багш нарт итгэх итгэлгүй байх, хариу үйлдэл үзүүлэх, хэлмэгдүүлэхээс эмээх, гэм буруугаа мэдрэх, ичгүүртэй эсхүл эргэлзэх, тэднийг нухацтай авч үзэхгүй байх вий гэсэн санаа зовох, эсхүл хаанаас тусламж хүсэхээ мэдэхгүй байх зэрэг орно. 2016 онд НҮБ-ын U-Report/SRSG-VAC-аас хийсэн санал асуулгаар дээрэлхэлтэд өртсөн хүүхдийн 30% нь насанд хүрсэн хүнд, 30 гаруй хувь нь найз, ах эгчдээ, 10 хүрэхгүй хувь нь багшдаа хэлсэн бол, үлдсэн 30 хувь нь хэнд ч хэлээгүй байна. Тайланд дурдсанаар дээрэлхэлтийн золиос болсон хүүхэд, өсвөр насныхан хариу арга хэмжээ авахаас айсан эсвэл цахимаар дээрэлхсэн тохиолдолд нэр хүндээ алдахаас айдаг учраас эцэг эх, багш нар болон бусад насанд хүрэгчдэд эдгээр тохиолдлын талаар мэдээлэх дургүй байдаг байна. 2017 онд БНСУ-ын Сөүл хотноо болсон сургуулийн хүчирхийлэл болон дээрэлхэлтийн олон улсын симпозиумаар сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэлтийн дэлхийн төлөв байдлын тайланг танилцуулсан байна. Тайланд сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэлтийн хариу арга хэмжээг боловсролын салбар нь бусад салбар болон бусад оролцогч талуудтай хамтран хүүхэд, залуучуудыг хүчирхийллээс хамгаалах, бүх сурагчдад аюулгүй, хүртээмжтэй суралцах орчныг бүрдүүлэх үүрэгтэй гэжээ. Сургууль бол хүчирхийлэлд хандах хандлагыг өөрчилж, хүчирхийлэлгүй зан төлөвт суралцах боломжтой газар юм. Сургалтын орчин болон боловсролын агуулга нь хүний эрх, жендэрийн тэгш байдал, хүндэтгэл, эв нэгдлийн үнэт зүйлсийн талаарх ойлголтыг бий болгож, харилцаа холбоо тогтоох, хэлэлцээр хийх, асуудлыг тайван замаар шийдвэрлэх чадварыг бий болгож чадна. Сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэлтийг бууруулахад хувь нэмэр оруулаад зогсохгүй хичээл таслалтыг бууруулах, сурлагын амжилтыг сайжруулах, хүүхдийн нийгмийн ур чадвар, сайн сайхан байдлыг сайжруулахад боловсролын салбарын үр дүнтэй, цогт арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Энэхүү цогц арга хэмжээнд дараах элементүүдийг багтаасан байна. Үүнд: - Манлайлал: Сургуулийн орчин дахь хүүхэд, өсвөр үеийнхнийг хүчирхийлэл, дээрэлхэлтээс хамгаалсан үндэсний хууль тогтоомж, бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх, сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэлтийн асуудлыг шийдвэрлэх хангалттай нөөцийг хуваарилах; - Сургуулийн орчин: Аюулгүй, хүртээмжтэй сургалтын орчныг бүрдүүлэх, сургуулийн хүчирхэг менежмент, мөн сургуулийн бодлого, ёс зүйн дүрмийг боловсруулж мөрдүүлэх, тэдгээрийг зөрчсөн ажилтнуудад хариуцлага тооцох; - Чадавх: Багш нар болон бусад ажилтнуудыг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэх үйлдлүүдэд хариу арга хэмжээ авах сургалтын хөтөлбөрийн арга барилыг ашиглах мэдлэг, ур чадварыг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw