65 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 65 “худалдан авагч-үйлчилгээ үзүүлэгч”-ийн гэрээт харилцааг нэвтрүүлэх болсон байна - Эрүүл мэндийн ажилчдыг сонгон шалгаруулах, тогтвор суурьшилтай ажиллуулах, газарзүйн хуваарилалтаар байршуулахын тулд цалин урамшууллын механизмыг ашиглаж байна. - Хувь хүн, байгууллагын түвшинд хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд цалин урамшууллын шинэ стратегийг ашиглаж байна. - Байгууллагын бүтцийн өөрчлөлт шинэчлэлт, байгууллагын соёл, менежментийг өөрчлөх зорилгоор цалин урамшууллын шинэ стратегийг ашиглаж байна. - Эрүүл мэндийн ажилтны ажлын цаг ашиглалт, хандлага, зан төлөвийн уян хатан байдлыг сайжруулах механизм болгон ашиглаж байна. - Эрүүл мэндийн ажилтнуудыг олон талт хамтын ажиллагаа, багаар ажиллах чадварыг дэмжих хөшүүрэг болгон ашиглаж байна. - Эрүүл мэндийн ажилтнууд ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, шинэ чадвар эзэмшихэд уриалах буюу тэдний “насан туршийн боловсрол”-ыг дэмжих асуудлыг цалин урамшууллыг бодлогоор зохицуулж байна. Цалин хөлс, урамшууллын стратегийг боловсруулах, шинэчлэхэд дээр дурдсан харилцан уялдаа бүхий олон үндэслэлүүдийг авч үзэх шаардлагатай. Түүнчлэн цалин хөлс, урамшууллын стратегийг үр дүнтэй хэрэгжүүлэх үндсэн нөхцөл нь тухайн байгууллагын ерөнхий стратеги, байгууллагын тодорхой зорилго, үйл ажиллагааны нөхцөл байдалд тохирсон байхад оршино. Эрүүл мэндийн салбарын цалин урамшууллын системд өөрчлөлт шинэчлэл хийх явцад эрүүл мэндийн салбарт ажиллагсдад урьдчилан төлөвлөөгүй, хүсээгүй олон үр дагавартай учирч болзошгүй. Тиймээс тухайн улс, орон байгууллага бүр өөрсдийн нөөц боломж, онцлогт тохирсон цалин хөлсний стратеги боловсруулах нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн явцад эерэг өөрчлөлт авчрахаас гадна ажиллагсдын зүгээс гарч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах сайн талтай. 3.4.Эрүүл мэндийн салбарын цалин хөлсний системд нөлөөлөх хүчин зүйлс Эрүүл мэндийн ажилтны салбарын цалин хөлс, урамшууллын системд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Тиймээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ямарч нөхцөлд үзүүлж болохуйц түгээмэл бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тогтоох шаардлагатай. Эрүүл мэндийн салбарын цалин хөлс, урамшууллын системийг бүрдүүлэхэд чухал ач холбогдол бүхий шууд нөлөөлөх хүчин зүйлс болон бодлогын хүчин зүйлсийг дараах байдлаар авч үзлээ. 70,71 Шууд нөлөөлөх хүчин зүйлс: Газар зүйн байршил- тухайн ажилтны цалин, амьжиргааны өртөг нь хүн амын төвлөрөл ихтэй томоохон хотуудад сийрэг хүн амтай орон нутгийнхнаас өндөр байх хандлагатай. Иймд хот, хөдөөгийн эмнэлгийн ажилтны цалин хөлсний ялгаа тай байдлыг анхаарч үзэх шаардлагатай. Ажиллаж буй салбар- ижил мэргэжилтэй боловч ямар салбарт ажиллаж байгаагаас тухайн ажилтны цалин, хөлс хамаарна. Тухайлбал, улсын болон хувийн эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн ажилтны цалин, хөлс ялгаатай байдаг. 70 https://www.careerprofiles.info/salary-factors.html 71 https://www.salary.com/articles/eight-factors-that-can-affect-your-pay/
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw