118 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 118 Дараах чиглэлээр мэргэжил олгодог байна. - Сэтгэл судлал; - Клиник сэтгэл судлал; - Байгууллагын сэтгэл судлал; - Үйлдвэрлэлийн сэтгэл судлал; - Эмнэл зүй/зөвлөгөө өгөх сэтгэл судлал. “Намибийн Их Сургууль нь клиник сэтгэл судлал, үйлдвэрлэлийн сэтгэл судлалын чиглэлээр магистрын зэрэг олгодог боловч орон тоо хязгаарлагдмал байдаг тул элсэх өрсөлдөөн маш их байдаг. Мөн тус сургууль сэтгэл судлалын чиглэлээр докторын зэрэг олгодог боловч удирдагч багш, шүүмжлэгчээр ажиллах профессор дутагдалтай байна” гэж Намибийн сэтгэл судлалын холбооны гишүүн Hambeleleni Ndjaleka өөрийн “Намиби дахь сэтгэл судлалын байдал”143 эрдэм шинжилгээний өгүүлэлдээ дурдсан байна. Одоогоор тус улсад нийгмийн эрүүл мэндийн салбарт бэлтгэгдсэн, мэргэшсэн мэргэжилтнүүд дутагдалтай байсаар байна. Эрх зүйн орчин Намиби Улс 2004 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Нийгмийн ажил, сэтгэл судлалын тухай144 (Social Work and Psychology Act, №151, 2004) хуулиа баталж, 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байна. Намиби Улсын Нийгмийн ажил, сэтгэл судлалын тухай хууль нь 6 бүлэг, 63 зүйлтэй байна. Хуулиар Намиби Улсын Нийгмийн ажил, сэтгэл судлалын зөвлөлийг байгуулах, түүний чиг үүрэг, бүрэн эрхийн тухай; баримтлах дүрэм журмын тухай; сэтгэл судлалын мэргэжил, боловсрол олгох тухай; бүртгэлийн асуудлуудыг зохицуулдаг байна. Тухайлбал: - Нийгмийн ажилтны болон сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн зөвлөл байгуулах, дүрмийг батлуулах; - Зөвлөлийн эрх, чиг үүргийг тодорхойлох; - Нийгмийн ажилтны болон сэтгэл судлалын мэргэжлээр ажиллаж буй хүмүүс болон тэдгээр мэргэжлүүдтэй холбоотой өөр мэргэжлээр ажиллаж байгаа хүмүүсийн бүртгэлийг зохицуулах; - Нийгмийн ажилтны болон сэтгэл судлалын мэргэжлээр мэргэшсэн хүмүүсийн боловсрол, сургалтын төлбөр, сургалт, мэргэшлийг тодорхойлох; - Холбогдох байгууллагад бүртгүүлэхгүйгээр нийгмийн ажилтны болон сэтгэл судлалын мэргэжлээр ажиллахыг хориглох; - Ажилласан тохиолдолд хариуцлага тооцох зэрэг болно. Намиби Улсад сэтгэл судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дараах байгууллагууд байна. Үүнд: 1. Нийгмийн ажил, сэтгэл судлалын зөвлөл 2. Сэтгэл судлалын холбоо 1. Нийгмийн ажил, сэтгэл судлалын зөвлөл Намиби Улсын Нийгмийн ажил, сэтгэл судлалын зөвлөл (цаашид Зөвлөл гэх) нь 2004 оны 6 дугаар сарын Нийгмийн ажил, сэтгэл судлалын тухай хуулийн дагуу байгуулагдсан. Тус зөвлөл нь туслах нийгмийн ажилтан, сэтгэл судлаач, сэтгэлзүйн зөвлөх, клиник 143 The state of psychology in Namibia. https://www.apa.org/international/pi/2017/06/psychology-namibia 144 Social Work and Psychology Act. №3426. 2004. https://www.namiblii.o144rg/akn/na/act/2004/6/eng@2018-0906
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw