149 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 149 Дээрх баримт бичгүүдийг НҮБ-аас хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжих зорилгоор батлан гаргасан ба Хүний эрхийн түгээмэл тунхаглал, холбогдох бодлогын баримт бичиг, гэрээнд зааснаар хүний эрхийн боловсрол нь дараах зарчмууд дээр тулгуурладаг. Тухайлбал, a) Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн, олон улсын, бүс нутгийн, үндэсний түвшний хүний эрхийн түгээмэл хэм хэмжээ, зарчмуудыг хүлээн зөвшөөрөх, хэрэгжүүлэх болон мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх; b) Чөлөөт, ардчилсан, олон ургальч, тэгш хамруулсан нийгмийн үүрэг хариуцлага бүхий хувь хүний хөгжлийг дэмжих, бусдын эрхийг хүндэтгэхийн хамт өөрийн эрх, үүргээ ухамсарлан ойлгодог хүний эрхийн түгээмэл соёлыг бүрдүүлэх; c) Тэгш байдал, хүлцэн тэвчил, ялгаварлан гадуурхахгүй байхыг эрхэмлэн, хүний бүхий л эрхийг бодитой хэрэгжүүлэхэд эрмэлзэх; d) Аливаа ялгаварлан гадуурхалтгүйгээр хүн бүр өөрийн эрх, эрх чөлөөний тухай суралцаж, боловсрох тэгш боломжийг бүрдүүлэх; e) Арьсны үзэл, хэвшмэл ойлголт, дорд үзэх, сөрөг хандлага зэрэг бүх хэлбэрээр ялгаварлан гадуурхах, алагчлах байдалтай тэмцэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэнэ. 1.2.Хүний эрхийн боловсрол гэж юу вэ? Хүний эрхийн боловсролыг олон янзаар тодорхойлсон байдаг ч эдгээр нь бүгдээрээ мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, оролцоог хангах, чадавхжуулах, ажил хэрэг болгох сэдлийг төрүүлэхэд чиглэдэг байна. Тухайлбал:157 - Хүний эрхийн Дээд Комиссарын Газар (ХЭДКГ): Хүний эрхийн боловсрол нь хүн бүр эрхээ эдэлж, бусдын эрхийг хүндэтгэхэд чиглэсэн үнэлэмж, хандлага, итгэл үнэмшлийн цогц юм. Энэ нь хүний эрхийг орон бүрт бодит үйл хэрэг болгох нийтлэг үүрэг хариуцлагыг хөгжүүлдэг. - НҮБ-ын Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай тунхаглал: Хүний эрхийн боловсрол гэдэгт хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх, бүх нийтээр хүндэтгэх байдлыг дэмжихэд чиглэсэн боловсрол, сургалт, мэдээлэл, суралцахуйн бүхий л үйл ажиллагааг ойлгоно. Мөн энэ нь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхүйц мэдлэг ойлголт, чадвартай болж, өөрийн зан үйл, хандлагаа төлөвшүүлэх, улмаар хүний эрхийн түгээмэл соёл бүрдүүлэхэд хүн бүр хувь нэмрээ оруулахад чиглэдэг. - Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөр (2012–2014): Хүний эрхийн боловсрол гэдэгт хүний эрхийн түгээмэл соёл бүрдүүлэхэд чиглэсэн боловсрол, сургалт, мэдээллийн үйл ажиллагааг ойлгоно. Үр дүнтэй хүний эрхийн боловсрол нь хүний эрх болон түүнийг хамгаалах тогтолцооны тухай мэдлэг олгоод зогсохгүй, өдөр тутмын амьдралдаа хүний эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих чадвар хандлагыг хөгжүүлдэг. Мөн хүний эрхийн боловсрол нь нийгмийн бүх гишүүдийн хүний эрхийн нөхцөл байдлыг дээшлүүлэх хандлага, зан үйлийг дэмждэг. - Хүний эрхийн төв, Миннесотагийн их сургууль: Хүний эрхийн боловсрол гэдэг нь хүний эрхийн олон улсын хэм хэмжээг үндэс суурь болгон хүн бүр эрхээ мэдэх, баталгаажуулахын төлөө зохих мэдлэг, чадвар, үнэлэмжид суралцах үйл явц мөн. Үүний хамт хүний эрхийн боловсролыг гэгээрүүлэх чиг хандлагаар дараах байдлаар тодорхойлсон байдаг. Зохих цогц чадамж, боломжуудыг дэмжин 157 Хүний эрхийн боловсрол: Хүний эрхийн байгууллагуудын гарын авлага, 2013 он
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw