33 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 33 байх нь нийгмийн салбарууд, түүн дотор эрүүл мэндэд зарцуулах төсвийн зардлыг бууруулж, эрүүл мэндийн бүх нийтийн хамралтыг удаашруулах эрсдэлтэй байна. Тиймээс эрүүл мэндийн салбарт ихээхэн анхаарч санхүүжүүлэх бодлого хэрэгжүүлэх нь цар тахлаас үүдэлтэй үр дагаврыг хөнгөвчлөх юм. Харин эрүүл мэндийн санхүүжилтийн сул тогтолцоотой улс орнууд цар тахлын хямралыг ашиглан, шинэчлэл хийх замаар эрүүл мэндийн бүх нийтийн хамралтын хүрээг ахиулж болох юм. Энэхүү цар тахал дэлхий дахинд эрүүл мэндэд илүү их хэмжээгээр тогтвортой төсвийн санхүүжилт шаардлагатай байгааг батлан харуулж байна. ДЭМБ энэ нөхцөл байдалд үндэслэн дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд: 1.Нийгэм-эдийн засгийн тэргүүлэх чиглэлд эрүүл мэндэд зарцуулах төсвийн зардлыг багтаах; 2.Нийтийн эрүүл мэндийн хамралтыг сайжруулах, ингэхдээ эхний ээлжид эрүүл мэндийн нийтлэг хэрэглээ болох тархвар судлалын хяналт, лабораторын тогтолцоо, дархлаажуулалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх; 3.Дэлхий дахин эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах нийтлэг зорилгод тэмүүлж байгаа тул эрүүл мэндийн салбарыг хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл болгох; 4.Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, тэгш байдлыг хангахад чиглэсэн төсвийн санхүүжилтийг нэн тэргүүнд тавих; 5.Орлого багатай улс орнуудад чиглэсэн тусламжийг зохих чиглэлд нэмэгдүүлэх; 6.Үндэсний болон дэлхийн түвшинд эрүүл мэндийн зардлын ил тод байдалд хяналт тавих байгууллагуудыг дэмжиж санхүүжүүлэх. БҮЛЭГ II. ЭРҮҮЛ МЭНДИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООНЫ ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА, ЭРХ ЗҮЙН ОРЧИН 2.1.АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС Хууль эрх зүйн зохицуулалт АНУ-д эрүүл мэндийн салбарын санхүүжилт, эрүүл мэндийн даатгалтай холбогдон гарах харилцааг “Нийгмийн халамжийн тухай” (Social Security Act 1965) “Нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний тухай” (Public Health Service Act), “Өвчтөнийг хамгаалах, боломжит эрүүл мэндийн үйлчилгээний тухай” (The Patient Protection and Affordable Care Act 2010 (Obamacare))12 болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулж байна. “Өвчтөнийг хамгаалах, боломжит эрүүл мэндийн үйлчилгээний тухай” хууль нь 2010 онд батлагдсан бөгөөд тус хуулиар Америкийн иргэн бүр хямд, чанартай эрүүл мэндийн даатгалд хамрагдахад засгийн газар, ажил олгогчид болон иргэдийн хүлээх үүрэг, хариуцлагыг тус тус заасан байна. Энэхүү хуулиар эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд голлон анхаарах, үйл ажиллагааны гүйцэтгэл, чанарыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын ажиллах хүчийг нэмэгдүүлэх, өсөн нэмэгдсээр байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үнэ төлбөрийг бууруулах зэрэг зорилгыг тавьсан байна. Эрүүл мэндийн яамны харьяа Хэрэглэгчийн мэдээлэл, даатгалын хяналтын төв (Center for Consumer Information and Insurance Oversight) нь тус хуулийн хэрэгжилтэд, тодруулбал, хувийн эрүүл мэндийн даатгалд хяналт тавьж ажилладаг байна. 12 https://www.hhs.gov/sites/default/files/ppacacon.pdf
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw