26 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 26 (public share) гаргах хувь 74.9% ба 16.6 хувийг төвлөрсөн төсвөөс (central share), үлдсэн хэсгийг нийгмийн хамгааллын сангаас (social security fund) санхүүжүүлдэг. Нийт эрүүл мэндийн зардлын 97 хувийг урсгал зардалд зарцуулах ба зөвхөн 3%-ийг хөрөнгө оруулалтад зориулдаг. Тиймээс төрөөс эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт бараг хийдэггүй. Хувийн салбарын зардал нийт эрүүл мэндийн зардлын 25.1%- ийг эзлэх ба хувь хүнээс гарч буй зардал нь хувийн салбарын эрүүл мэндийн зардлын 42.4%-ийг эзэлж байна. Эрүүл мэндийн нийт зардалд хувийн эрүүл мэндийн даатгалын зардал 7%, хувь хүнээс гарах зардал 7%, нийгмийн хамгааллын хөтөлбөрийн зардал 3%-ийг эзэлж байна. Франц Улс Францын эрүүл мэндийн тогтолцооны зардал нь улсын нийгмийн даатгалаас гардаг ба өвчний сайн дурын даатгал нэмэгддэг. Францад оршин суух зөвшөөрөлтэй бүх хүн нийгмийн эрүүл мэндийн даатгалд хамрагддаг. Хүн амын 74% нь эрүүл мэндийн даатгалын үндэсний сан, 7% нь хөдөө аж ахуйн ажилчдын даатгалын сан, 9% нь ажил олгогчдын сан, 6% нь ЭМЯ-ны сан, 2% нь хувийн байгууллагын санд хамрагддаг. Эхлээд эрүүл мэндийн үйлчилгээ авагч нь бүх төлбөрөө төлсний дараа төлбөрийн 75%-ийг холбогдох сангаас нөхөн олгодог. Үндсэн зарчим нь нийгмийн даатгалд хамрагдсан иргэний эрүүл мэндийн бүх зардлыг Нийгмийн хамгааллын алба ба Эрүүл мэндийн үндэсний даатгалын хөтөлбөрийн дагуу нөхөн төлдөг явдал юм. Эрүүл мэндийн тогтолцоон дахь даатгалын сангууд нийтлэг зарчимтай бөгөөд даатгуулагч ажилтан, ажил олгогчийн заавал төлөх шимтгэлд үндэслэн нөөцөө бүрдүүлдэг. Энэхүү заавал төлөх шимтгэлийн хэмжээ нь даатгуулагч ажилтны сонгосон үйлчилгээний хүрээгээр шийдэгдэнэ. Эрүүл мэндэд зарцуулж буй ҮНБ-ний эзлэх хувь хэмжээ 9% байна. Европын Холбооны бусад орнуудаас ялгаатай нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардалд их зардал, урьдчилан сэргийлэх эмчилгээнд бага зардал хуваарилдгаараа онцлог. ДЭМБ-аас Францын эрүүл мэндийн системийг 2000 оны шилдэг эрүүл мэндийн системээр шалгаруулсан байна. Либерализм ба үүрэг хариуцлага, аудит ба хүлээцтэй байдал, төвлөрөл ба бие даасан байдлууд нь тэнцвэртэй, дэлхийн сайн жишиг хэмээн тодорхойлсон байна. Засгийн газар нь жил бүр Нийгмийн хамгааллын санхүүгийн тухай хуулийн төслийг парламентад өргөн барьдаг ба ирэх жилийн эрүүл мэндийн даатгалын зардлынхаа зорилтыг тодорхойлдог байна. Энэхүү зохицуулалтад Эрүүл мэндийн яам ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. ДЭМБ ба Дэлхийн банкны мэдээллээр Францын нийт эрүүл мэндийн зардлын 79% нь улсын төсвөөс гарч байгаа нь Герман, Бельги улсын эрүүл мэндийн зардлаас дээгүүр үзүүлэлт юм. Куба Улс Эрүүл мэндийн социалист, төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоотой орнуудад дараах зарчмуудыг голчлон баримталдаг. Эрүүл мэндийн үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь нийтийн эрх ашигт суурилдаг ба хүн бүр нийгмийн даатгалд хамрагдан үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой. Эрүүл мэндийн зардалд хуваарилсан ҮНБ-ний хувь 10.1% буюу харьцангуй өндөр байна. Эрүүл мэндийн үйлчилгээг зөвхөн төрийн эрүүл мэндийн байгууллага хариуцах ба хувийн хэвшлийн оролцоо байхгүй. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд суурилсан байдаг ба урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээнд тэргүүлэх ач холбогдол өгч бүх түвшний эмчилгээ үйлчилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулдаг.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw