Судалгааны эмхэтгэл-боть 37

147 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 147 Парламентаас хүний эрхийн боловсрол олгох оролцооны чухал хэлбэр бол Парламентын боловсрол олгох хөтөлбөр юм. Судалгаанд авагдсан орнуудын туршлагаас үзэхэд, эдгээр орнууд нь парламентын боловсролын хөтөлбөртөө хүний эрхийн асуудлыг тусгасан байх ба агуулгын хувьд тухайн оронд тулгамдсан хүний эрхийн асуудлыг тусгасан нийтлэг туршлага харагдаж байна. Хүснэгт 2. Хүний эрхийн боловсролд парламентын оролцоо № Улсын нэр Парламентын оролцоо 1 Австрали - Хүний эрхийн комиссын хүний эрхийн боловсролын талаарх тайланг парламентаар хэлэлцэж тогтоол гаргадаг. - Парламент нь бүх шатны боловсролын хууль тогтоомжийг батлахдаа хүний эрхийн боловсролын эрх зүйн орчныг бүрдүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэй. - Парламентын боловсролын газраас хэрэгжүүлдэг Парламентын боловсролын хөтөлбөрт хүний эрх тус бүрээр тусгайлан сэдэв гаргаж оруулсан. 2 Их Британи - Хүний эрхийн хэрэгжилтэнд Парламентын Хүний эрхийн хамтарсан хороо хяналт тавьдаг. - Парламентаас хууль тогтоомжийн төсөл хүний эрхэд нийцэж буй эсэхэд дүгнэлт гаргаж, хэрэгжилтэнд хяналт тавина. - Парламентын боловсрол олгох хөтөлбөрт сонгох эрх, эмэгтэйчүүдийн сонгох эрх, тэгш болон ялгаатай байдал зэрэг сэдвүүдийг тусгасан. 3 БНСУ - Хүний эрхийн комиссын бүрэлдэхүүнд Үндэсний Ассамблейн гишүүд ордог. - Парламентын боловсрол олгох хөтөлбөрт “Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлээр ялгаварлан гадуурхахаас сэргийлэх зэрэг асуудлыг тусгасан. (Дэлгэрэнгүй мэдээллийг судалгааны хэсгээс үзнэ үү) СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ХЭСЭГ Нэг. ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд154 хүний эрхийг “яс үндэс, оршин сууж буй газар, хүйс, үндэсний болон угсаатны угсаа гарал, арьсны өнгө, шашин, хэл, аливаа бусад байдлаас үл хамааран бүхий л хүмүүний угаас салшгүй хэсэг” гэжээ. Эдгээр эрх нь биднийг ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, шударга бус харьцаа хандлагаас хамгаалж, суурь эрх чөлөөг хангадаг байна. Хүний эрх нь боолчлол, хүний наймаанаас ангид байх, амьд байх, хувийн халдашгүй байдал гэхчлэн өргөн хүрээг хамарсан ойлголт юм. Өнөө цагт хүний эрх нь бүх улс үндэстэн, ард түмний хувьд нийтлэг үнэт зүйлс, зайлшгүй даган мөрдөх хэм хэмжээ болон хүлээн зөвшөөрөгдсөн тул улс үндэстнүүд хүний эрхийн мөн чанар, үндсэн агуулгыг хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ, үндэсний хөгжлийн бодлого, хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж, хүний эрхийг хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцоор хамгаалж, хүний эрхийн боловсролоор дамжуулан төлөвшүүлдэг байна. 154 Хүний эрхийн түгээмэл тунхаглал 1946, https://www.legalinfo.mn/law/details/1271

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw