70 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 70 Тиймээс эхний алхам нь нэмэлт цалингийн хэмжээг зөв тодорхойлж, эрүүл мэндийн ажилтны цалингийн түвшин, бүтцийг сайтар үнэлэх шаардлагатай. Дэлхийн банкны гишүүн орнуудад эрүүл мэндийн ажилчдын цалин хөлс нийтлэг байдлаар дараах бүтэцтэй байна: Үндсэн цалин. Үүнийг төрийн албаны цалин хөлсний тухай хууль, тогтоомж болон эрүүл мэндийн ажилтны цалингийн шатлалд үндэслэн тогтооно. Илүү цагийн нэмэгдэл. Үүнийг хуулиар тогтоосон ажлын цагаас хэтрүүлэн ажилласан тохиолдолд нэмэгдүүлж олгоно. Хөдөлмөрийн хортой нөхцөлийн нэмэгдэл. Энэ нь эрсдэлтэй гэж тооцогдох хөдөлмөрийн нөхцөлд ажилласан тохиолдолд нэмж олгодог нөхөн олговор юм. Бусад нэмэгдэл. Үүнд ихэвчлэн ажилласан жилийн, ур чадварын, боловсролын, мэргэшлийн зэргийн, орон нутагт буюу алслагдсан газарт ажилласны нэмэгдлүүд орно. Гүйцэтгэлийн төлбөр. Энэ нь орц (ажлын цаг гэх мэт), гарц (эмчлүүлсэн өвчтөний тоо гэх мэт), үр дүн (өвчтөний сэтгэл ханамж) гэх мэт үзүүлэлтээр тодорхойлогддог нэмэлт төлбөр юм. Томилолтын мөнгө. Энэ нь ихэвчлэн сургалт, семинарт хамрагдахад зориулан олгогддог. Эдгээр цалингийн нэмэгдлүүдийг төсөвлөхдөө дараах зүйлсийг анхаарах шаардлагатай гэж дэлхийн банкнаас зөвлөсөн.73 Эрүүл мэндийн салбарын ажилчид нь төрийн албан хаагчдын томоохон хэсгийг бүрдүүлдэг. Тухайлбал, Латин Америк, Европын Холбоонд эрүүл мэндийн ажилчдын 12-37 хувь нь төсвийн байгууллагын ажилтнууд байдаг. Тиймээс хөгжиж буй орнуудад эрүүл мэндийн ажилчдын цалинг нэмэх нь эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг бусад чухал зардлын санхүүжилтийг бууруулж болзошгүй. Үйлдвэрчний эвлэл нь идэвх сайтай орнуудад нэг салбарын ажилчдын цалинг нэмэхэд нөгөө салбарын ажилчид цалингийн өсөлтийг шаардах явдлыг эрчимжүүлэх магадлалтай. Цалинг түр хугацаанд нэмсэн ч энэ өсөлт цаашид хадгалагдан үлдсэнээс үүдэн төсвийн тогтвортой байдалд нөлөөлөх, урт хугацааны гажуудал, бэрхшээлийг үүсгэх эрсдэлтэй байж болзошгүй. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар, Латин Америкийн 10 орон, Европын Холбооны 27 оронд эрүүл мэндийн ажилтнууд бусад салбарын ажилчдаас илүү цалингийн нэмэгдэл авч байгаа ба улс орны орлогын түвшингээс хамаарч эрүүл мэндийн салбарын нэмэгдэл буурдаг гэжээ. Дэлхийн банкнаас хямралын үед болон цар тахлын идэвхтэй тархалтын үед эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхэд баримтлах зарчмуудын талаар дараах зөвлөмжийг гаргажээ. Хямралын үед эрүүл мэндийн ажилтны цалин, урамшууллыг нэмэгдүүлэх зарчмууд 1) Албан ёсны байх Засгийн газрын зүгээс цалинг нэмэх шаардлага хангасан эрүүл мэндийн ажилтны ангиллыг тодорхой мэдээлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагын бүх ажилчид илүү цагаар ажиллаж, нэмэлт эрсдэлд орох магадлалтай тул эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмнэлгийн болон эмнэлгийн бус бүх ажилтнуудыг хамруулах явдал чухал 73 https://blogs.worldbank.org/governance/how-increase-compensation-health-workers-during-Ковид-19
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw