Судалгааны эмхэтгэл-боть 37

36 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 36 Хувийн эрүүл мэндийн даатгал: Хувийн эрүүл мэндийн даатгал нь ихэвчлэн мужийн түвшинд хэрэгждэг. Нийт Америкчуудын 2/3 хувь нь хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулсан байна. Ажил олгогчид нь хувийн даатгалын компаниудтай гэрээ хийн ажилтнуудаа даатгалд хамруулах бөгөөд энэ төрлийн даатгалд ихэвчлэн дан ганц ажилтныг бус гэр бүлийнх нь гишүүдийг давхар хамруулдаг байна. Ажил олгогч болон ажилтан аль аль нь даатгалын шимтгэлийг хуваан төлөх бөгөөд цөөн тохиолдолд ажил олгогч нь шимтгэлийг бүтэн төлдөг байна. Хувь хүнээс гарч буй зардал: 2019 оны байдлаар эрүүл мэндийн нийт зардлын 28.4%- ийг өрхөөс төлсөн зардал эзэлсэн байна. Энэ нь холбооны засгийн газраас төлсөн дүн (29%)-тэй бараг тэнцэж байна. Хувь хүнээс гарч буй зардал үүний 1/3-тэй тэнцэж байгаа бөгөөд ихэвчлэн эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр нь даатгалд төлсөн төлбөрөөс илүү гарсан тохиолдолд даатгалд төлсөн төлбөрийг бүтнээр нь суутгуулна. Эрүүл мэндийн үйлчилгээний хувь хүнээс гарах зардлын дундаж өртөг жилд 1 хүнд 1846 ам доллар байна. Нийт хүн амын даатгалд хамрагдсан байдал (2019 оны байдлаар) Эмнэлгийн санхүүжилт Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч эмнэлгийн байгууллагыг улсын болон хувийн эрүүл мэндийн даатгал, хувь хүнээс төлж буй төлбөрөөр санхүүжүүлнэ. Эмнэлгүүд даатгалын сангийн санхүүжилтээ чөлөөтэй сонгох эрхтэй. Санхүүжилтийн хэлбэрүүд нь холимог байна.  Medicare даатгал нь оношийн хамааралтай бүлгээр төлбөр хийнэ. Үүнд эмчийн цалин орохгүй.  Medicaid даатгал нь оношийн хамааралтай бүлэг болон нэмэлтээр, түр хугацаагаар ажилласан ажилтны зардал түүнчлэн нөхөн төлбөр дээр үндэслэн төлбөр хийнэ.  Хувийн даатгал нь ихэвчлэн эмнэлэг бүртэй жилийн гэрээ байгуулан, нэмэлтээр, түр хугацаагаар ажилласан ажилтны зардалд үндэслэн төлбөр хийнэ.15 15 https://www.commonwealthfund.org/international-health-policy-center/countries/united-states

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw