100 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 100 Эдгээр статистик мэдээллүүдээс харахад, хэдийгээр энэ мэргэжлээр суралцах элсэгчдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа хэдий ч бусад мэргэжилтэй харьцуулахад элсэлт харьцангуй цөөн, мэргэжлээрээ төгсөж буй төгсөгч ч цөөхөн байна. (Дэлгэрэнгүйг 3 дахь хэсгээс харна уу) Иймээс Монгол Улсад сэтгэл судлалын шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд гадаадын сайн туршлагуудыг нэвтрүүлэхээс гадна шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэн, чадвартай мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, хүний нөөцийг бүрдүүлэх шаардлагатай бөгөөд энэ салбарыг бодлогоор дэмжих хэрэгцээ шаардлага байна. 3. Гадаадын зарим орны туршлага, эрх зүйн зохицуулалт Судалгаанд авагдсан орнуудын нийтлэг жишгийг авч үзвэл “сэтгэл зүйч”- гэж сэтгэл судлалын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, сэтгэл зүйчээр ажиллах тусгай зөвшөөрөл авсан байх, тодорхой хугацаанд хуримтлуулсан мэргэшсэн боловсон хүчин байхыг шаарддаг байна. Сэтгэл зүйч нь ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн сургалт явуулах, үнэлгээ хийх, үйлчлүүлэгчтэй нягт уялдаа холбоотой хамтран ажиллах гэх мэт олон чиглэлийн үйлчилгээг үзүүлдэг. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь салбар дундын асуудлыг хамарсан шинжлэх ухааны ихээхэн чухал салбарт тооцогддог тул үйл ажиллагаануудыг нь бие даасан хуулиар нарийвчлан зохицуулсан туршлага дэлхийн орнуудад байна. Тухайлбал, Зарим улсад (Филиппин Улс) утсаар болон цахимаар зөвлөгөө өгдөг “Дуудлагын төв” маягийн тогтолцоо байдаг бол Япон Улсад практикийн сэтгэл зүйчид ерөнхий боловсролын сургуулиудад цагаар очиж ажиллан зөвлөгөө өгдөг, сэтгэл зүйн алба ажиллуулдаг тогтолцоо ч байна. Монгол Улсын хувьд энэ салбарын эрх зүйн зохицуулалт, тогтолцоог бусад орнуудын жишигт нийцүүлэхийн тулд өөрийн орны нөөц боломж, онцлогт тохирсон зөв систем, сайн тогтолцоог бүрдүүлэх Үндэсний хөтөлбөр боловсруулж үе шаттай хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байж болох юм. Сэтгэл судлалын салбарын тогтолцоонд мэргэжлийн холбоод чухал үүрэгтэй оролцдог нь судалгаанаас харагдаж байна. Тухайлбал, сэтгэл судлаачдын мэргэшсэн сургалтыг тогтмол зохион байгуулах, тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, хяналт тавихтай холбоотой практик үйл ажиллагаа, мэргэшсэн хяналтыг салбарын өөрөө өөрийгөө зохицуулах байгууллага буюу мэргэжлийн холбоод гүйцэтгэдэг, эдгээр холбоод тодорхой хэмжээний эрх, үүрэгтэйгээр салбарын үйл ажиллагаанд оролцдог жишиг дэлхийн практикт байна. Судалгааны явцад Филиппин Улсын Сэтгэл судлалын тухай хууль, Япон Улсын Мэргэжлийн сэтгэл судлаачийн тухай хуулийн албан бус орчуулга хийж хавсаргав. /Мэдээллийн дэлгэрэнгүйг судалгааны хэсгээс үзнэ үү/
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw