186 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 186 Хорооны чиг үүрэг: - сургуулийн орчин дахь хүчирхийллийн эсрэг авах арга хэмжээг боловсруулах; - хүчирхийллийг олж тогтоох; - хохирогч сурагчийг хамгаалах; - дээрэлхүү сурагчийг удирдан чиглүүлэх, тохирсон шийтгэлийг өгөх; - мэргэжлийн зөвлөх ажиллуулах; - хэрэгт холбогдсон болон хохирогч сурагчид авсан арга хэмжээний талаар тайлагнах; - хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулах үр дүнг тайлагнах; - холбогдох байгууллага болон цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана. Хорооны хурал улиралд нэгээс доошгүй хуралдах боловч дараах тохиолдолд яаралтай хурал зарлаж болно. - Хорооны ¼-өөс гишүүдээс доошгүй хүсэлт гаргасан; - Сургуулийн захирлын хүсэлтээр; - Хохирогч болон түүний эцэг эхийн хүсэлтээр; - Тус хороонд хүчирхийллийн мэдээлэл ирсэн тохиолдолд; - Түрэмгийлэл үйлдсэн сурагчид заналхийлэл ирсэн тохиолдолд яаралтай хуралдана. Сургуулийн захирал мэргэжлийн зөвлөх ажиллуулах тусгай кабинет байгуулж, сургуулийн дэд дарга, мэргэжлийн зөвлөх, эрүүл мэнд хичээлийн багш, багш гэсэн бүрэлдэхүүнтэйгээр тусгай нэгжийг байгуулан ажиллана. Тус нэгж нь сургуулийн орчинд хүчирхийлэл гарсан даруйд таслан зогсоох арга хэмжээг аван бие даасан хороонд мэдэгдэнэ. Мөн тус нэгж улирал бүр сургуулийн орчин дахь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх боловсролын (хүчирхийлэл гэж юу вэ, хэр өргөн тархсан байна вэ, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд яах вэ гэх мэт) агуулгыг багтаасан сургалтын хөтөлбөр боловсруулж сурагчид болон эцэг эхчүүдэд мэдлэг олгодог байна. Сургуулийн цахим сайтаар дамжуулан нийтэд мэдээлнэ. Хохирогч сурагчийг хамгаалах арга хэмжээ (Protection of Victim Students) - Сургуулийн орчин дахь хүчирхийлэлтэй тэмцэх хороо болон тусгай нэгжийн зөвлөх эсхүл гадны мэргэжилтнүүдийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх; - Түр хамгаалалтад авах; - Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх; - Ангийг солих; - Хохирогч сурагч болон асран хамгаалагчийн санал бодлоо илэрхийлэх боломжийг бүрдүүлэх; - Хохирогчид шаардлагатай бүх арга хэмжээ болон нөхөн төлбөр олгох зэрэг арга хэмжээ авна. Түрэмгийлэл үйлдсэн сурагчид авах арга хэмжээ (Countermeasures against Aggressor Students) - Хохирогчоос албан ёсоор бичгээр уучлалт гуйх; - Хүчирхийллийн талаар мэдээлсэн гэрчид заналхийлэл хийхгүй байх; - Тусгай сургалтад хамрагдуулах; - Сэтгэл зүйн эмчилгээ хийх; - Нийгэмд тустай ажил хийлгэх; - Сургуулийн ирцийг түдгэлзүүлэх; - Мэдүүлэг өгөх боломжийг бүрдүүлэх; - Ангийг солих; - Өөр сургуульд шилжүүлэх, шилжсэн тохиолдолд хохирогчийн сургуульд дахин нэвтрэхийг хориглох; - Сургуулиас хасах зэрэг арга хэмжээ авна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw