190 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 190 Интернэтээр дээрэлхэлтийн эсрэг арга хэмжээг сурталчлах Интернэтэд буй мэдээлэл нь хувирах чадвар өндөр, илгээгч нь нэрээ нууцалж чаддаг тул эрсдэл өндөр. Тиймээс үүнд чиглэсэн шаардлагатай сурталчилгааны үйл ажиллагааг явуулах ёстой. Үндэсний хэмжээнд болон орон нутгийн засаг захиргаа нь интернэтээр дээрэлхэлтэнд өртөж буй хүүхдэд тусламж үзүүлэх холбогдох байгууллагад дэмжлэг үзүүлж, хариу арга хэмжээ авах тогтолцоог хөгжүүлэхийг хичээх ёстой. Интернэтээр дээрэлхүүлсэн хохирогч хүүхэд ба түүний асран хамгаалагч нь холбогдох мэдээллийг устгахыг шаардах, учруулсан хохирлын хариуцлагыг нэхэх, илгээгчийн мэдээллийг задруулахыг шаардах эрхтэй ба шаардлагатай бол хууль зүйн товчоонд энэ талаар хүсэлт гаргаж болно. Дээрэлхэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой судалгааг дэмжих Улсын болон орон нутгийн засаг захиргаа нь дээрэлхэхээс урьдчилан сэргийлэх, түүнийг эрт үед илрүүлэх, хохирогч хүүхэд болон тэдний асран хамгаалагчид дэмжлэг үзүүлэх талаар санал асуулга, судалгаа хийхийг дэмжин сурталчлах ёстой. Мөн энэ талаар асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, зохих арга хэмжээг авах, дээрэлхэхээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бусад асуудал, дээрэлхэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтийн байдал зэргийг судалж үр дүнг олон нийтэд түгээх ёстой. Улсын хэмжээний болон орон нутгийн засаг захиргаа нь хохирогч хүүхдүүдэд үзүүлэх сэтгэц, бие махбодод үзүүлэх нөлөөг арилгах тал дээр зөвлөгөө өгөх, энэ талаар олон нийтэд сурталчлах, эсхүл бусад аргаар таниулах үйл ажиллагааг явуулах ёстой. Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхэд авах арга хэмжээ Сургууль нь дээрэлхэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн багш, ажилчдаас гадна сэтгэл зүйн чиглэлээр мэргэшсэн мэдлэгтэй боловсон хүчин, бусад холбогдох хүмүүсийг бэлдсэн байх ёстой. Хүүхэд өөрөө эсхүл сургуулийн багш, бусад ажилтан, хүүхдэд зөвлөгөө өгдөг хүмүүс, асран хамгаалагч зэрэг нь хүүхдийн дээрэлхэлтийн талаар зөвлөгөө авсан тохиолдолд тухайн хүүхдийг дээрэлхсэн гэж сэжиглэсэн сургуульд мэдэгдэх буюу бусад тохирох арга хэмжээг авна. Сургууль уг мэдээллийг хүлээн авсан тохиолдолд нэн даруй хэргийг шалгаж дээрэлхэлт явагдсан эсэхийг тодорхойлно. Хэрэв дээрэлхэлт явагдсан нь тодорхой болбол хохирогч хүүхэд ба түүний асран хамгаалагчдад байнга дэмжлэг үзүүлж, чиглүүлэх багш ажилтнууд байх ёстой. Энэ нь дээрэлхэх явдлыг таслан зогсоох, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилготой ба энэ тал дээр сэтгэл зүйн чиглэлийн мэргэжилтэнтэй хамтран ажиллаж болно. Хэрэв сургуулийн захиргаа шаардлагатай гэж үзвэл хохирогч хүүхдийг тайван боловсрол эзэмших эрхийг нь хамгаалж, дээрэлхсэн хүүхдийг хохирогч хүүхдийн байгаа ангиас өөр газарт суралцуулах хүртэл арга хэмжээ авна. Сургуулийн багш, ажилтнууд дээрэлхэлтийг илрүүлж, шаардлагатай арга хэмжээ авах тохиолдолд дээрэлхэгч ба хохирогч хүүхдийн асран хамгаалагчдад уг мэдээллийг хуваалцах ёстой. Ингэснээр асран хамгаалагчдын хооронд маргаан үүсэхээс сэргийлнэ. Сургуулийн захиргаа дээрэлхсэн хэргийг эрүүгийн шинжтэй гэж үзвэл эрх бүхий цагдаагийн газартай хамтран хариу арга хэмжээ авна. Хүүхдийн амь нас, эд хөрөнгө эрсдэлд орсон тохиолдолд сургуулийн захиргаа эрх бүхий цагдаагийн хэлтэст нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Орон нутгийн захиргаа дээрэлхэлттэй холбоотой мэдээг хүлээн авсны дараа холбогдох сургуульд шаардлагатай арга хэмжээ авахад нь дэмжлэг үзүүлэх, сургуулийг удирдан
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw