Судалгааны эмхэтгэл-боть 37

99 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 99 2. Сэтгэл судлалын салбарын хүний нөөц, боловсон хүчин бэлтгэх тогтолцоо, хэрэгцээ шаардлага Судалгаанаас үзэхэд, манай улсын хувьд ч гэсэн энэ мэргэжлээр суралцах хүсэлтэй хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэн бөгөөд106 сэтгэл судлаачдын эрэлт хэрэгцээ ирэх 10 жилийн хугацаанд бүх ажил мэргэжлийн дунджаас ойролцоогоор 4 хувиар өсөх төлөвтэй гэжээ.107 Гэхдээ ажил эрхлэлтийн өсөлт нь мэргэшсэн (сэтгэл судлалын багш, хүүхдийн сэтгэл судлаач, мэдрэлийн сэтгэл судлаач гэх мэт) байдлаасаа хамаарч өөр өөр байна. Учир нь сургууль, эмнэлэг, сэтгэцийн эрүүл мэндийн төв, нийгмийн үйлчилгээний агентлагуудад сэтгэл зүйн үйлчилгээ авах эрэлт их байгаа учраас дээрх чиглэлээр сэтгэл судлаачдын ажил эрхлэлт нэмэгдэх магадлалтай байна. Монгол Улс дахь сэтгэл судлаачдын хөдөлмөр эрхлэлтийн судалгаанаас үзэхэд108 сэтгэл судлаач мэргэжлээр 435 хүн төгссөнөөс 50-иас дээш хувь нь эрүүл мэндийн байгууллага, их, дээд сургууль болон шинжлэх ухааны (жишээлбэл, Анагаах ухааны их сургууль эсхүл эмнэлэг) салбарт ажиллаж байна. Бусад нь шүүх, прокурор, цагдаа, батлан хамгаалах, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэрэг цөөн хэдхэн байгууллагад мэргэжлийн сэтгэл зүйчид ажиллаж байна. (Дэлгэрэнгүйг 3 дахь хэсгээс харна уу) Сэтгэл судлалын мэргэжлээр олон салбарт ажиллах боломж байдаг бөгөөд гагцхүү тухайн хүний мэргэшсэн байдлаас шалтгаалдаг байна. Гадаад орнуудын жишгээс үзэхэд, сэтгэл судлалын мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшсэний дараа дахин тухайн чиглэлээр сургалтанд сууж, мэргэшлийн шалгалт өгч, тусгай зөвшөөрөл буюу лиценз (Англи, Япон) авдаг бол зарим улсад зөвхөн докторын зэрэг (АНУ) хамгаалсан хүн л сэтгэл судлалын мэргэжлээр ажилладаг байна.109 Харин манай улсын хувьд сэтгэл судлалын дээд боловсролыг их, дээд сургуульд 4 жилийн хугацаатай суралцаж эзэмшдэг бөгөөд улмаар мэргэжлээрээ ажиллах боломж зарим улс орнуудыг бодвол нээлттэй, өөрөөр хэлбэл ямар нэгэн тусгай зөвшөөрөл, мэргэжлийн гэрчилгээ шаардахгүйгээр төгсөөд шууд ажиллах боломжтой байдаг байна. Сэтгэл зүйн мэргэжил нь ажил эрхлэлт, гэр бүлийн амьдрал болон сэтгэцийн аливаа тулгамдсан асуудалд, жишээ нь сэтгэлийн дарамт, сэтгэл гутрал, боловсрол гэх мэт хүний амьдралын өдөр тутмын олон талт үйл ажиллагаанд хэрэглэгддэг тул чухал мэргэжил юм. Тиймээс нийгэмд энэ бүх мэдлэг, мэдээллийг түгээх, шаардлагатай үед мэргэжлийн туслалцаа үзүүлдэг мэргэжлийн боловсон хүчнийг зайлшгүй бэлтгэх шаардлагатай. Судалгаанаас үзэхэд Монгол Улсад анх “Сэтгэл судлал”-ын мэргэжлийн ангийг МУБИСд 1991-1992 оны хичээлийн жилд шинээр нээж, 1995 онд анхны төгсөлтөө хийсэн түүхтэй байна. Үүнээс хойш одоогийн байдлаар 9 их, дээд сургуулиудад сэтгэл судлалын чиглэлээр мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Тэдгээрээс 1911 оюутан сэтгэл судлал мэргэжлээр төгссөнөөс 19.3 хувь буюу 446 нь мэргэжлээрээ ажиллаж байна.110 106 https://www.meds.gov.mn/statistics-industry?category_id=11403 107 Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах асуудлаар санал боловсруулах ажлын хэсгийн тайлан УБ хот 2021 он. 108 МУИС-ын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны тайлан УБ хот. 2020 он 109 https://link.springer.com/article/10.1007/s12124-020-09545-0 110 https://www.meds.gov.mn/statistics-industry?category_id=11403

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw